Амай, Агиймаатай хослоно
“UBS Music Video Awards-2013” наадам энэ сарын 29 буюу ирэх баасан гарагт болно. 2004 оноос “Mongolian Music” продакшнаас жил бүр зохион байгуулдаг байсан “Mongolian Music Video Awards” наадам найман жилийн турш зохион байгуулагдаж, сүүлийн хоёр жил түр завсарлаад байсан. Тэгвэл уг наадмыг энэ жилээс эхлэн “UBS Music” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр дахин жил бүр зохион байгуулж байхаар болжээ.
Хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан наадмыг шинээр зохион байгуулагчид нь урьдынхаас өөр өнгө төрхтэйгээр үзэгчдэд хүргэх нь. Тус наадам нь мэргэжлийн болон мэргэжлийн бус зургаан хос хөтлөгчтэй байх аж. Тодруулбал, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Sweetymotion” хамтлагийн ахлагч Э.Ганболортой, “Номин талст”-ын А.Хаянхярваа жүжигчин, хөтлөгч Ч.Ундралтай, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү, дуучин Ч.Цэлмүүнтэй, төгөлдөр хуурч Ж.Дамдинцэрэн хошин урлагийн жүжигчин Б.Хулантай, Амай буюу Ж.Золбаяр дуучин Э.Агиймаатай, хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар хослон хөтлөх юм байна.
Энэхүү наадмын “Улаан хивс”-ний ёслол 16.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Харин 18.00 цагт наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ