Чирэгч буc чиргүүл болсон салбар
Дэлхийн аль ч улсад эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд түүчээ болдог. Харин манайд эсрэгээрээ чиргүүл нь болчихсон. Зах зээлд шилжсэнээс хойш энэ салбарыг төрөөс зөнд нь хаясан гэхэд болно. Эрчим хүчний яамнаас суурилагдсан хүчин чадлаас эрчим хүчний хэрэглээ аль эрт давчихсаныг мэдээлсэн. Өнөөгийн хувьд дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж чадахгүй болсноос хоёр хөршөөсөө эрчим хүч импортлоход хүрсэн. “2010 оноос энэ салбар илт ганхаж эхэлсэн ч төрөөс дорвитой арга хэмжээ авсан удаагүй. Бид эрчим хүчний хямралд орчихоод байна” гэж МУ-ын Эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур санууллаа.
6
Сүүлийн гурван жилд эрчим хүчний импортын хэмжээ 3 дахин өссөн. Бидний хэрэгцээг далимдуулж хойд хөрш эрчим хүчээ долоо дахин үнэд оруулчихаж. 2012 оны дүнгээр жилдээ 21 сая ам.долларыг эрчим хүчний импортонд зориулсан байна.
6
Өмнө хэлсэнчлэн үе үеийн төр засаг эрчим хүчний салбарт анхаарал хандуулсангүй. Үүний илрэл нь тодорхой. Эгийн голын цахилгаан станцыг бүхэл бүтэн 20 жил ярьж байна. Ярьж эхлэхэд төрсөн хүүхэд эрийн цээнд аль эрт хүрчихсэн байх хугацаа. Мөн “домогт” V цахилгаан станц 10 жилийн турш яригдаж одооноос л ажил хэрэг болох гэж буй. Гэтэл төрөөс ямаанд зориулж, нефть импортлогчдод, барилгынханд гээд тэрбум тэрбумаар нь хөрөнгө хуваарилсан. Харин эрчим хүчний салбар мартагдсан. Энэ нь манай иргэдийн дунд ч төр засгийн хувьд ч эрчим хүчний үнэ цэнэ маш муу үнэлэгддэг, ач холбогдлыг төдийлөн оошоож үзэхгүй байгаагийн илрэл гэлтэй.
6
Манайх нэг киловатт цахилгааныг шилжүүлэн тооцвол 5 центээр худалдан авдаг. Дэлхийн улс орнууд эрчим хүчиндээ харьцангуй өндөр үнэ төлдөг. Жишээ нь, эрчим хүчнийхээ 80 хувийг атомын цахилгаан станцаас гаргадаг Францад нэг киловатт цахилгаан эрчим хүчийг 17.4 центээр үнэлсэн байна. Атомын цахилгаан станц зардал багатай, үр ашигтайд тооцогддог юм. Тэгвэл Норвеги улс эрчим хүчээ бараг бүхэлд нь буюу 98 хувийг усан цахилгаан станцаар хангадаг хэрнээ 13.8 центээр иргэддээ худалдаж байна. Манайд бол цахилгааны үнийг иргэдийн хүсэлд дөрөөлөн төрөөс аль болох бага үнэд барьсаар ирсэн. Иймээс энэ салбар хэдэн тэрбумаар тоологдох алдагдал хүлээгээд байгаа юм.
6
Эрчим хүчний салбар хүндхэн байгааг мэргэжлийнхэн сануулаад байна. Одоохондоо иргэдийн хэрэглээг хумьж, хязгаарлалт хийхдээ тултал хомсдоогүй ч энэ салбар хямралд өртсөн нь үнэн. Хуучин нийгэмд бид эрчим хүчийг импортлох биш эксдортлох хэмжээнд ажилладаг байсан. Гэлээ гээд яалтай нэгэнт өнөөдөр бид эрчим хүчний хямралтай нүүр тулаад байгаа тул гарцыг хайх нь зөв.
7
Бидний хамгийн том горьдлого одоогоор V цахилгаан станц болчихоод байна. 2008 онд тендер зарлаж байсан ч материал нь шаардлага хангаагүй зэрэг шалтгааны улмаас цуцлагдсан байдаг. Харин 2011 оны намар Азийн хөгжлийн банкнаас ТЭЗҮ-ийг судлаад тендер зарлан хамгийн сайн нөхцөл санал болгосон Францын “Жи ди Эф Суэз”, Японы “Сожитц корпораци”, БНӨСУ “Поско энержи”, Монголын “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн түншлэл ялалт байгуулж, төслийн ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгч талын төлөөлөл “Ньюком” ХХК-ийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг “V цахилгаан станц нь техник технологи талаасаа ч, үр ашиг талаасаа ч, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг авч үзсэн ч хамгийн шилдэг технологи дээр суурилагдсан байх болно” гэж хэлсэн. Ашиглалтанд орох хугацааг 2017 он гэж тооцож байгааг мэргэжилтнүүд дуулгаж буй. 450 мегаваттын хүчин чадалтай станц ашиглалтад орвол төвийн бүсийн эрчим хүчинд санаа зовох асуудалгүй болох гэнэ.
6
“Хотын зүүн хэсгийг эрчим хүчээр хангах 348 МВт суурилагдсан хүчин чадалтай Амгалангийн цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн. Мөн IV, III цахилгаан станцуудын өргөтгөлийн ажил дууссанаар төвийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 150 мегабаттаар нэмэгдэх боломж гарч байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэдэн судалгааны ажил хийгдэж байгаа. Тэгэхээр 2020 он гэхэд эрчим хүчний хязгаарлагдмал байдлаас гарах боломжтой болно” гэж Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Э.Энхтайван хэлж байна.
6
Энэ бүх ажил зөвхөн төвийн бүсийг л эрчим хүчээр бүрэн хангах асуудлын тухай яриа. Харин Баруун болон зүүн бүсийнхэн эрчим хүчний хямралыг яаж давах вэ? Баруун бүсийн аймгууд хэрэглээнийхээ 70 хувийг ОХУ-аас импортолж байгаа. Нэмэлт эх үүсвэр байгуулахгүй бол энэ хувь өссөөр байна. Баруун аймгуудыг эрчим хүчээр хангах нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ажил яригдаж эхэлсэн. Гэхдээ хэзээ хэрэгжих нь тодорхойгүй. Зүүн бүсэд мөн л уул уурхай, нефтийн үйлдвэрлэл хөгжиж хэрэглээ асар их нэмэгдсэн. Оюутолгой гэхэд л Хятад улсаас эрчим хүчээ импортолж байна. Зүүн бүсийн эрчим хүчний асуудлыг Дорнодын цахилгаан станцыг өргөтгөж шийдэх тухай бас яригдаж байгаа. Өөр эх үүсвэр бол Тавантолгойн цахилгаан станц. Ажил ирэх жил эхлээд 3,5 жилийн дараа ашиглалтанд орох албан мэдээ бий.
6
Хамгийн ойрын хугацаанд гэхэд л 2017 оноос эрчим хүчний хямралаас гарч эхлэх ирээдүй харагдаж байна. Тэр хүртэл эрчим хүч импортолсон, иргэдийн үнэ цэнэгүй хэрэглээг өөгшүүлсэн байдалтай байх нь. Эдийн засгаа чирээд явахгүй юмаа гэхэд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хагачихдаг байвал энэ салбарын том амжилт болох юм. Эрчим хүчний салбар чиргүүл биш тэргүүлэгч байх цаг хэзээ вэ?
6
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ