Үндэсний супер лиг үргэлжилж байна

img

Өнгөрөгч баасан гарагт эхэлсэн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах үндэсний супер лигийн тэмцээн үргэлжилж байна.  Өнөөдрийн тэмцээн 18.00 цагт Спортын төв ордонд эхэлж, өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд”,  “УБ Альянс Тэх Харцага” багууд тоглоно. “УБ Альянс Тэх Харцага” баг нээлтийн тоглолтод өнгөрсөн улирлын хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдол хүлээсэн “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийг нэмэлт цаг сунган, ширүүн тоглолтоор буулган авсан.

Харин хоёр дахь тоглолтод “Увс Эрдэнэдрийлинг Ригс” баг тоглоно. Тус багт ирсэн легионер тоглогчид өндөр ур чадвартай, тэсрэлттэй тоглогчид гэдгээ нээлтийн тоглолтод харуулсан. Тэдний өрсөлдөгч лигийн шилдэг залуу тоглогчдоос бүрдсэн “Баянгол Гурван Тамир” баг. Тус багийн хувьд лигийн анхны тоглолтоо өнөөдөр орой хийнэ.

Уг багийн онцлох зүйл нь өнгөрсөн улиралд манай үзэгчдийн танил болсон холбогч Крис Лавсон,  тоглогч П.Ж Гэйнэр юм. П.Ж Гэйнэрийн хувьд манай улсад ирж тоглож буй тоглогчдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогч. 2012-2013 онд АBL буюу “Аmericаn Bаsketbаll leаgue”-д “Palm Beach Piranhas” багт хүчин зүтгэж лигийн аварга цолыг хүртээд Монголын Үндэсний Супер Лигт хүрэлцэн ирж тоглож байгаа аж.

Ийнхүү өнөөдөр орой эдгээр багийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөх нь.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ