
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт гепатит А буюу шар өвчний гаралт их байгаатай холбогдуулж Эрүүл мэндийн сайдын 357 дугаар тушаалаар хүүхдүүдийг вакцинд хамруулахаар болсон. Халдварт гепатит өвчний дархлаажуулалтыг халдварт өвчин голомтлон гарч байгаа хүүхдийн байгууллага, сургуулийн сурагчдад хийх юм. Тодруулбал, зөвхөн сонгогдсон хүүхдийн байгууллага буюу нийслэлийн дүүрэг бүрээс хоёр сургуулийн нэгээс тавдугаар ангийн сурагчдыг хамруулах аж.
Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 30, 84 дүгээр сургуулиудад дээрх вакцинжуулалтыг хийхээр төлөвлөжээ. Нийт 11600 хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамруулах бөгөөд ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ