Ховдынхон “Хөгжлийн хороо”-гоо байгуулав
Ховд аймгийн Нутгийн зөвлөл хуралдаж Нутгийн зөвлөлийн дэргэд "Хөгжлийн хороо" байгуулах болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хурлын эхэнд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хөгжлийн хороо"-ны талаархи мэдээллийг хүргэсэн юм.
Энэхүү хороо нь аймгийг цаашид хэрхэн хөгжүүлэх, хөгжлийн ямар бодлого баримтлах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх гэсэн тулгамдсан асуудлууд дээр бодлого боловсруулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн, нутгаа гэсэн чин сэтгэл бүхий иргэдийн оролцоог хэрхэн хангах тал дээр анхаарч ажиллах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ