Найруулагч Ч.Ганхуягт зориулсан “Баярлалаа”

Үндэсний их баяр наадмыг олон удаа найруулсан, авьяаслаг найруулагч Солонгос улсад зүрхний мэс засалд яаралтай орох болсон тул түүнийг хүндэтгэдэг, хамтран ажилладаг үе үеийн уран бүтээлчид ийнхүү сэтгэлийн дэм хайрлаж, нэгдэн тоглож байгаа аж.
Тэрээр 2009 онд Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа тавигдаж байсан анхны хувилбараар нь дахин “амилуулсан”. 2011 онд “Хязгааргүй” хэмээх сэтгэлгээний жүжгээ Улсын драмын эрдмийн театрт амжилттай тавьсан билээ. Жүжгийн зохиолыг найруулагч өөрөө бичсэн бөгөөд Монголын тайзнаа тавигдсан анхны моно опера гэдгээрээ онцлог. Энэхүү жүжиг нь найруулагч Ч.Ганхуягт “Гэгээн Муза” урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааны “Оны шилдэг найруулагч” хэмээх эрхэм шагналыг авч ирж байсан билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ