“Нюанс”-ын тоглолтын тасалбар нь альбом

img

Сонгодог урлагийг орчин цагийн хөг хэмнэлд хослуулсан ая дангаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан ирэх сард 10 жилийнхээ ойн тоглолтыг үзэгч, сонсогч, фэнүүддээ өргөн барих гэж байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 20-ноос эхлэн худалдаанд гаргах гэж байгаа билетийнхээ загварыг тун сонирхолтой байдлаар бэлдэж байгаа гэнэ. Зүгээр нэг цаасан хэвлэмэл бус, өнгөрсөн 10 жилийн түүхээ гэрэл зургаар харуулсан 12 хуудас бүхий хэвлэмэл альбом хийлгэж  байгаа гэж хамтлагийн ахлагч Өнөрөө хэлжээ.

Түүгээр ч зогсохгүй Монголын сонгодог урлагт шинэ хэв маягийг нэвтрүүлсэн Нюансчууд хүндэтгэлийн тоглолтоо тусгай байдлаар бэлдэж байгаа аж. Ердөө л  500- хан хүнд зориулсан “VIP” тоглолтоо ганцхан удаа тавих бөгөөд тайзны засал чимэглэл, уран бүтээлийн шилдэг дээжис зэрэг сонгодог бүхний илрэл нь тоглолтыг үзэхээр билет худалдан авсанаас эхлээд мэдрэгдэх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uran buteel geed bh yum yu ch bhgui, odoo yuugaa duulnaa ed nar...
2011-12-01
hamgiin buurnhii tsaraitaa urid n zogsooj zurgaa avahuuldag n yu ve?
2011-12-01