Гурван улсын тамирчид халз барилдаанаар хүч үзнэ
Өвөр Монгол, Буриадын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Монголд иржээ. Буриадын шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ээс 2001, 2008, 2009 онд мөнгөн медаль хүртэж байсан Европын аварга Любовь Волосова, Оросын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Марина Вильмова, Дарима Санжеева, Ирина Ологонова, Марина Ойдопова нарын шилдэг найман тамирчин байгаа аж.
Гурван улсын тамирчид арав хоногийн турш хамтарсан бэлтгэл хийгээд нэгдүгээр сарын 17-нд Спортын төв ордонд халз барилдаанаар хүч үзэх юм байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ