Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж ярилцсан байна. Уулзалтад Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүн Б.Батцэрэн, Улсын Дээд шүүхийн шүүгч, тус шүүхийн Шүүгчдийн холбооны салбар зөвлөлийн дарга Т.Уранцэцэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа болон албаны бусад хүмүүс оролцсон аж.
ө Энэ үеэр Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өрнөж буй зарим ажил, түүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар санал солилцсон байна. Тухайлбал, шүүн таслах ажилд холбогдох эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, тойргийн шүүх байгуулах тухай, эрүү, иргэн, захиргааны процессын хуулиудад орох нэмэлт өөрчлөлтийн тухай болон шүүх нүүдэллэн ажиллах, түүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөний асуудлын талаар ярилцжээ.
бй Уулзалтын үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилттэй холбоотой хийгдэж байгаа ажиллагаа нь хэргийн оролцогчдын эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байхад үндэслэх ёстой гэдгийг анхааруулсан байна. Мөн цаашид ийм уулзалт ярилцлагыг тогтмол зохиож байх нь зүйтэй гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн аж.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ