Хөх хотод ял эдэлж байсан монгол иргэд суллагдлаа

img

Хөх хотын Шинчэн дүүргийн Ардын Дунд шатны шүүхээс автомашины аккумулятор хууль бусаар хил гаргасан хэргээр есөн сарын хорих ялаар шийтгүүлсэн Монгол Улсын хоёр иргэн тус хотын Нэгдүгээр Урьдчилан хорих газар ял эдэлж дуусаад энэ сарын 26-нд суллагджээ. Мөн энэ хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн иргэн Э-г ар гэрийнхэнтэй нь уулзуулах ажлыг Хөх хот дахь Ерөнхий консулын газраас зохион байгуулсан байна.

Дашрамд дурдахад, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНХАУ-ын Эрээн, Хөх хотод ял эдэлж буй монголчуудаа эргэн, хотын болон хорих ангийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, зарим асуудлыг нааштай шийдүүлжээ. Тухайлбал, БНХАУ-тай хийж буй "Ялтан солилцох гэрээ"-г энэ онд багтаан эцэслэх, ингэснээр тодорхой тооны иргэнээ эх оронд нь шилжүүлэх, хугацаагүй ял эдэлж байгаа иргэдийн ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг цаг 30 минут байсныг нэг цаг болгосон гэх мэтийг дурдаж болох аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyun:
hunii gazar yl edelne gedeg ymar l uud bhavde.minii huvid bol yltan soliltsoh asuudal ni shiidegdeed eh orondoo ireeseide gej boddog ym.ylanguya emegtei humuus.har tamhinii hergees tsaaz sonsoj bgaad nasara horigdson emegtei bgaa bizde.eleg emtersen shu ter uyd.eh orniihoo gazar shoroon deer gishgevel aytai yuda.yah gej tiim aimshgiin naimaatai zuuraldaj bna da.tur zasag min ajlaar hangaad tsalin hureltseetei bdg bol ard irged maani ingej yvah ni bolih bailguide.tur zasag maani arai l...
2013-11-30
heleh ug alga:
yaltan soliltsoj yadag bnaa. ted chine har tamhichid saihan zaluuchuudiig mine eh orniig mine yuman chinee bodohgui bugdiig orvongoorn erguulj baihadn gadni uls barij horij ogson bna. uguie ingej bichsen ch gesen bas l eleg zurhnees neg yum changaagaad baih yum. adilhan nutag negt mine hunii gazriin shorond bgaa gehees nud burelzeed yavchih yum. eh hunii orovch setgelee gej...
2013-11-29