Анхан шатны шүүхэд итгэх итгэл буурсанд Дээд шүүх буруутай гэв
“Шинийг санаачлагч хуульчдын холбоо” ТББ-аас Улсын дээд шүүхийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.
.
"Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351-ийн 2-т "Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй" гэж заасан байдаг. Гэтэл энэхүү заалтыг Улсын Дээд шүүх зөрчиж байна. Тодруулбал, МИАТ-ын удирдлагуудад анхан болон давж заалдах шатны шүүхээс 10-13 жилийн ял оноосон байтал Дээд шүүх 3-8 жил болгож бууруулжээ. Энэ мэтчилэн гаргасан шийдвэрээс болж иргэн, өмгөөлөгч хоёр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, тогтоолыг үл хайхран боломжтой л бол Дээд шүүхэд хандах зорилготой болсон. Гэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг “томчууд”-ын хэрэг дээр ихэнх тохиолдолд өөрчилсөн" хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэлж байсан.
:
Мөн тэд “Шүүхийг зэрэглэлд оруулан, иргэдийг заавал давж заалдах ёстой гэсэн байдалд хүргэж, анхан шатны шүүхийг үнэгүйдүүлснээр ачааллыг Дээд шүүхийнхэн өөрсдөө бий болгож байна. Нөгөөтэйгүүр энэ нь өмгөөлөгчдийн хувьд тактик болчихсон. Ер нь бүх хүн Дээд шүүхэд очиж асуудлаа шийдвэрлүүлэх сонирхолтой болсон. Анхан шатны шүүхэд итгэх итгэл нь буурсан байгаа” гэж байлаа.
:
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ