“Гоёл-2014” өнөөдөр болно
“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Гоёл 2014″ загварын наадам Соёлын Төв өргөөнд өнөөдөр болно.
Энэ жилийн “Гоёл 2014” наадамд 20 гаруй загвар зохион бүтээгчийн коллекцийг “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч тайзнаа амилуулах гэнэ.
Мөн энэ удаа “Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг загвар өмсөгч”, “Топ модель" гэсэн гурван үндсэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ