Д.Болд шилдгээр шалгарлаа
“UBS Music Video Awards-2013” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Арван дөрвөн номинацид шилдгээ шалгаруулсан. Тэгвэл тус наадмын шилдэг эвлүүлэгч график, дизайн, Шилдэг продюссерын шагналыг Төрийн Соёрхолт Д.Болд "Би дурламаар байна" дуугаараа хүртлээ.
Энэхүү наадмыг 2004 оноос “Mongolian Music” продакшнаас жил бүр зохион байгуулдаг байсан “Mongolian Music Video Awards” наадам найман жилийн турш зохион байгуулагдаж, сүүлийн хоёр жил түр завсарлаад байсан. Тэгвэл уг наадмыг энэ жилээс эхлэн “UBS Music” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр дахин жил бүр зохион байгуулж байхаар болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ