”Олимпийн одод” тэмцээн болно

img

Монголын улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын ”Олимпийн одод” тэмцээн удахгүй болох гэж байна. Уг тэмцээнийг МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Ш.Отгонбилэг Монгол ХХI зуун сан, Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, Эрдэнэт үйлдвэр Хангарьд спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

 

Тэмцээнд БНХАУ-ын Хөх хотын баг ОХУ-ын Буриадын болон Тувагийн баг, аймаг хотын спорт хороод, Их дээд сургуулиуд, клубүүдээс нэг баг оролцоно. Тэмцээнд амжилттэй барилдаж эхний 4 байрт шалгарсан бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, диплом, дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаас гадна шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг шагнах юм

 

Энэ үеэр дасгалжуулагч үзэгчдаас санал авч шилдэг бөх, шүүгч тус  бүр нэгийг шалгаруулаж ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулна.Ш.Отгонбилэгийн нэрэмжит энэхүү өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн ирэх сарын 06-08-ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд” паласт болно.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ