“Монгол-Лаосын соёлын өдөрлөг” болж байна

img

Монголын Залуучуудын Холбооноос санаачилан “Монгол-Лаосын соёлын өдөрлөг” өнөөдөр МЗХ-ны төв байрны нээлттэй танхимд болж байна.

Тус өдөрлөгт монгол улсад сурч байгаа Лаосын 40 гаруй оюутан болон манай залуучуудын төлөөлөл оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Лаос улсын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хоёр орны залуусын нөхөрсөг харилцааг бий болгох, мэдээлэл, санал бодлоо солилцох ач холбогдолтой гэж үзэж байгаагаа зохион байгуулагчид хэлсэн.

Өдөрлөгийн хөтөлбөрт МЗХ-ны үйл ажиллагаа болон Лаос улсын танилцуулга, үндэсний хувцас, хоол, урлагийн үзүүлбэр, хоёр орны залуусын танилцах хөгжөөнт тэмцээн багтажээ. Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 51 жилийн ой тохиож буй юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ