ХДХВ/ДОХ-ын аюул Монголын хаалгыг тогшиж байна
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 1 –ний өдөр. Энэ өдөр дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулж байна. Дэлхий дахинаа ХДХВ-ийн халдвар шинээр авч буй хүний тоо тогтвортой буурч, вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан хүний тоо нэмэгдэхийн хирээр ДОХ-ын улмаас нас барагсадын тоо буурч байгаа. Гэхдээ 2012 оны байдлаар дэлхийд 35.3 сая хүн ХДХВ-тэй амьдарч, 2.3 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч, 1.6 сая хүн ДОХ-ын өвчлөлөөр нас барсан ажээ.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 98 хувь бэлгийн замаар дамжсан бол хоёр хувь нь тодорхойгүй байна. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Халдвартай 7 эхээс төрсөн 8 хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ийн халдвар илрээгүй юм. Нийт тохиолдлын 72.4 хувь Улаанбаатар хотын, 27 хувь нь хөдөө орон нутгийн харьяaлалтай хүмүүс байгаа аж. Үүн дээр 18 гадаадын иргэн ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогджээ. Нийт тохиолдлын 81.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаагаас үүний 81 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд байна. Эмэгтэйчүүд 18.1 хувийг эзэлж түүний дотроос 41 хувь нь биеэ үнэлэгч байгаа юм. ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 19 нь нас барсан. 115 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Оношлогдох үеийн насны ангилалаар 15-24 нас -20.1 хувь, 25-34 нас- 44.3 хувь, 35-44 нас-30.2 хувь, 45 дээш нас - 4.6 хувь байсан аж.
йф
Энэ жилийн ХДХВ/ДОХ-ын эсрэг өдрийг“Халдварын тархалтыг тэглэе” уриатай тэмдэглэх юм. Хамгийн гол нь ХДХВ,ДОХ-ын асуудал нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бүх хүнд хамаатай гэдгийг энэ өдөр сануулах юм. НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэхдээ “ХДХВ-ийн халдварыг тэглэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал. Учир нь танай улс залуучуудын орон. Тиймээс энэ халдварт өртөхгүй байхын тулд залуучууд, хосууд бие биедээ үнэнч байх, урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэж занших хэрэгтэй. ХДХВ-ийн халдвараас өөрийгөө хамгалж чадсанаар ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол тэглэгдэнэ” гэж мэдэгдсэн. Тиймдээ ч НҮБ-аас 2015 онд дэлхий нийтээрээ ХДХВ-ийн шинэ халдварыг тэглэх, ДОХ-ын үүдэлтэй нас баралтыг тэглэх, Ялгаварлан гадуурхалтыг тэглэх буюу гурван “000” уриалгыг гаргасан билээ.
б Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын тохиолдол 149 гэж бүртгэгдсэн ч тэдний ард өөрийгөө халдвартай гэдгээ мэдээгүй яваа хүний тоог тооцоолж үзээд манай улсад нийтдээ 674 хүн халдвартай байх магадлалтай гэж ДЭМБ-аас гаргасан байна. Тиймээс эдгээр хүмүүсийг илрүүлж, эрүүл мэндэд нь санаа тавьж эмчилгээнд хамруулах, халдварын тархалтийг тэглэхийн тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал юм. Гэвч манай улс халдварын тархалтыг тэглэж чадах болов уу гэдэг нь үнэхээр эргэлзээтэй байна.
БЙ Ганцхан жишээ дурьдахад, өнгөрөгч долоо хоногт ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган Чингис зочид буудалд “Халдварын тархалтыг тэглэе” уриатайгаар зохиогдсон. Хоёр өдөр үргэлжилсэн тус чуулганд ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ, ДЭМБ, Глобаль сан болон төрийн бус байгууллагууд оролцсон юм. Энэ үеэр манай хоёр хөршид ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, хоёр сая гаруйхан хүн амтай ОХУ-ын Эрхүү мужид 36 мянга гаруй хүн халдвартай байгаагаас 66 хувь нь 30 хүртэлх насныхан. БНХАУ-д 445 мянган хүн халдвартай амьдарч байгаа талаар мэдээлсэн юм.
Б
Уг мэдээлэлтэй холбогдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу “ХДХВ-ийн асуудал нь өөрөө дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Зам тээвэр, хүн амын хөгжил, хүний эрх зэрэг олон салбарын оролцоо шаарддаг асуудал” гэдгийг онцлоод төрийн байгууллага, яамдаа төлөөлөл ирсэн эсэхийг тодруулсан. Тэрбээр ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн асуудал нь хүнд хамаатай, ялангуяа залуу үед хамаатай гээд ХАХНХЯ-наас төлөөлөгч ирсэн эсэхийг асуусан. Дараа нь уул уурхай, авто замын салбарт ажилладаг иргэдийг эрсдэлт зан үйл дагадаг юм хэмээн онцлоод Зам тээврийн яам, Уул уурхайн яамнаас төлөөлөл ирсэн эсэхийг мөн лавласан. Эцэст нь ард иргэдээ ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлийг сааруулах төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх үүрэгтэй Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас төлөөлөл ирсэн эсэхийг тодруулсан. Гэвч уг чуулганд оролцож буй 300 орчим төлөөлөгчдөөс нэг нь ч гараа өргөөгүй тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу ихэд гайхсан. Улмаар “Өнөөдрийн чуулган бол зөвхөн энэ салбарт ажиллаж байгаа энд цугласан хэдхэн хүний асуудал биш. Монгол улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудын нэг. Энэ асуудалд төрийн байгууллага, яамдууд хамгийн идэвхитэй оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж, нэгдсэн бодлого боловсруулах ёстой байсан” хэмээн бухимдангүй хэлж байсан юм.
ЙӨыа
Уг нь чуулганд оролцох урилгыг бүгдэд нь хүргүүлсэн юм билээ. Гэвч чуулганы хоёр дахь өдөр мөн дээрх яам, тамгын газраас ч хэн нэгэн нь төлөөлж ирээгүй. Чуулганд оролцогчид “Жилийн жилд Үндэсний чуулган нэрээр Эрүүл мэндийн яам, ХДХВ/Дохын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, нийслэлийн болон орон нутгийн төлөөлөл, манай улсын ард иргэдийн төлөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Глобал сан гэсэн тоотой хэдэн хүмүүс оролцож ирсэн. Энэ жил ч мөн адил өөрчлөлт гарсангүй. Хэрэв Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбооноос төлөөлөгч ирж, хамтдаа асуудлыг шийдсэн бол амжилтанд хүрэх байлаа.
\
Глобаль сангийн төсөл санхүүжилт буурсаар байгаа. Нэг л өдөр бүрэн зогсоно, тэр цагт ирэхэд монголын Засгийн газар бэлэн байж чадах уу. ДОХ-ын эсрэг Үндэсний хороо байгуулна гэсэн. Үндэсний хороо байгуулах, бүрэлдэхүүнд нь хэн хэн байх, ямар үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх талаар төсөл хөтөлбөрийг холбогдох албаныханд хүргүүлсэн ч 2014 оны төсөв батлагдсан тул ямар нэгэн байгууллага, хороонд санхүүжилт гаргах боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр ирэх онд ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо байгуулагдахгүй тодорхой болжээ” хэмээн өгүүлж байсан.
Ааб
Манай улсад ДОХ, сүрьеэгийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй олон улсын Глобаль сан ирэх оны зургаадугаар сард ДОХ-ын төслөө зогсоох бол 2016 онд сүрьеэгийн төсөл нь зогсох юм. ДОХ-ын төслийн хувьд тухайн жилд шаардлагатай сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэлт, халдвартай хүмүүсийн эм тариа, эмчилгээ зэрэгт гарах төсвийн 70 хувийг Глобаль сангаас, 30 хувийг Монголын Засгийн газраас гарч ирсэн. Сүрьегийн төслийн хувьд нийт төсвийн 50 хувийг Глобаль сангаас, 50 хувийг Монголын Засгийн газраас гарч ирсэн байна. Үнэхээр энэ төслийн санхүүжилт зогсвол манай улсын төсөв 6 тэрбумын санхүүжилтын дутагдалд орно. Глобаль сан сүрьеэгийн төслийг 20 жил, ДОХ-ын төслийг 10 жил санхүүжүүлсэн. Аливаа юм эхэлсэн шигээ дуусдаг нь жам. Тиймээс Улсын төсөвт шаардлагатай төсөв хөрөнгийг суулгаж, орон нутгийн төсвөө захиран зарцуулах эрхийн хүрээнд захиран зарцуулж болохуйцаар төсөвтөө бага багаар суулгах хэрэгтэй. Ирэх онд төсөл зогсвол хэрхэн ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас бодлого нь гарчихсан байгаа хэмээн дэд сайд Ж.Амарсанаа өгүүлж байсан. Бодлого гарсан байж болно гэвч эрх, үүрэгтэйгээр оролцох бусад яамдын төлөөлөл уг баримтыг нь даган мөрдөж чадах уу. ХДХВ/ДОХ-ын асуудлыг Эрүүл мэндийн асуудал гэж ойлгодог дарга нарт ойлгуулж чадах болов уу.
ЙЫ “ХДХВ-ын халдвартай амьдарна гэдэг аймшигтай биш харин халдвартай хүмүүсийг ойлгодоггүй хүмүүстэй амьдрах л хамгийн аймшигтай Т ... 2011 онд нас барсан”
5
Энэ бол уг өвчний улмаас ялгаварлан гадуурхалтыг мэдэрсэн хүний үг байлаа. Харамсалтай нь энэ өвчнийг та бидний хэн ч авч болзошгүй гэдгийг сануулахыг хүсч байна.
Й Яагаад Монголын төр анхаарлаа хандуулах ёстой вэ
БЙ Нийт хүн амыг бэлгийн идэвхитэй эрэгтэй, эмэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн, ахмад настан, хүүхэд гэж ангилдаг. Тэгвэл эдгээрээс бэлгийн идэвхитэй эрэгтэй, эмэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэнийг БЗХӨ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажлыг илүүтэй хийдэг байна. Эдгээрийн дотроос “Өртөмхий гүүр хүн ам” гэж нэрлэгддэг хэсэг бүлэг хүмүүс байх ба тэд бол биеэ үнэлэгчдийн үйчлүүлэгчид. Тодруулбал, хөдөлгөөнт хүн ам буюу явуулын наймаачин, зам, барилгын ажилчид, алсын тээврийн жолооч, албан ба албан бус уурхайн ажилчид, гадаадад ажиллагсад, хүүхэд залуучууд (бэлгийн харилцааны эрсдэлт зан үйл, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой ХДХВ, БЗДХ- т өртөмхий болдог) хамааруулдаг байна. Харин “эрсдэлт хүн” амд биеэ үнэлэгчид, хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчид, ЭБЭ Биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгчид ордог аж. Дээрх ангилалаас харахад манай улсын иргэдийн хэдэн гадаадад, хэд нь уул уурхай, худалдаа наймаа хөөн гэр орноосоо хол байдаг билээ. Мэдээж гэр бүлдээ үнэнч хүмүүс олон байгаа ч тэд эрсдэлд орох магадлал өндөр байдаг.
Й
Эмч мэргэжилтнүүдийн зүгээс ХДХВ-ийн халдварыг тэглэхэд олон нийтийн оролцоо хамгийн чухал. Гэхдээ дэлхий нийтээр нэгдээд байгаа гурван “000” уриалгыг дэмжихийн тулд БЗХӨ-ний тархалтыг бууруулах нь та бидний хамгийн эхний алхам байх болно гэдэгт санал нэгддэг. Тиймээс дээрх бүлэгт хамааралтай хүн бүр өөрийгөө хичээж, эрүүл мэндээ хамгаалах үүрэг хүлээсэн гэдгээ мартах ёсгүй. Учир нь манай улсад зонхилон тохиолдох халдварт өвчний 60 гаруй хувийг зөвхөн БЗДХ эзэлдэг гэдгийг ХӨСҮТ мэдээлдэг. Тиймээс халдвар авсан хойно нь амаа бар”Ниргэсний хойно хашгирах” хэрэггүй. Урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлд автахгүй байх нь чухал юм. Нөгөө талаар бүх нийтийн оролцоог сайжруулахад төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж, холбогдох яамдууд хамтын ажиллагаагаа нэг болгож, улс эх орныхоо ирээдүйн төлөө хамтдаа санаа зовних ёстой гэдгээ мартаж болохгүй цаг иржээ. Бид ердөө гурван сая хүрэхгүй, цөөхөн монголчууд. Бидний хоёр хөршийн ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчид хаалга тогшин үүдэнд минь зогсож байгааг мартах ёсгүй. Хамгийн гол нь халдвар тээж буй монгол иргэдээ ялгаварлан гадуурхаж болохгүй. Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Ялгаварлан гадуурхсанаас нууц байдалд орж тэр хирээр аюултай нөхцөл үүсдэг байна. Нөгөө талаар тухайн хүний амьд явах эрхийг зөрчиж байгаа юм. Тэд бидэнтэй л адил хүн.
өбы
Өнөөдөр Монголчууд бидэнд эдийн засаг, нийгмийн өөрчлөлт амьдралд илүү чухал санагдаж болох ч дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ХДХВ/ДОХ-ын асуудал хоёр хөршөөс минь хаалга тогшин үүдэнд минь зогсож байгааг мартах учиргүй. Ганц олдох амьдрал хэмээн бор дарсанд дурлаж, шунал тачаалд автаж, түүнийгээ эрх чөлөө гэж андуурдаг монгол хүн өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Залуу үе минь ч ийм зам руу орж байгааг үгүйсгэх аргагүй. Магадгүй хүний эрх байж болох ч таны сонголт монголын ирээдүйн сонголт. Бид оршин тогтнож, эрүүл цустай, зөв бодолтой, алсын хараатай амьдрахын тулд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлж, БЗХӨ-ний халдвараас урьдчилан сэргийлэх, хүн амын дунд оршин тогтносоор байгаа бэлгийн буруу зан үйлийг өөрчлөх цаг болсныг сануулахыг хүслээ. Мөн энэхүү нийтлэлтэй холбоотой судалгааг зургаар үзүүлж байна. Та хаана нь байгаа, ямар зан үйлийг даган мөрддөг, та хэр эрсдэлтэй амьдарч байгаагаа эрэгцүүлж нэг бодоод үзээрэй.

.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ