Энэ жилийн “топ модель”-оор С.Ариунбилэг тодров
Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадам өчигдөр зохион байгуулагдлаа. Наадмын тэргүүн дээд шагнал болох “Тод модель” өргөмлөлийг Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг хүртлээ. “Гоёл 2013” наадмын ”Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийн эзэн, тэрбээр ийнхүү Монголын 14 дэх топ болж байна.
1
С.Ариунбилэг нь “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс”, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөлтэй. Мөн “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс”, “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” зэрэг олон улсын тэмцээнд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаж яваа загвар өмсөгч юм.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ