Ой тогтоолтын ДАШТ-ийг манай тамирчид “өнгөлж” байна

img

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Англи улсын нийслэл Лондон хотноо болж байна. Дэлхийн 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа энэхүү тэмцээнд манай улсын оюуны спортын зургаан тамирчин бага, дунд нас, насанд хүрэгчид гэсэн ангилалд оролцож байгаа. Тэмцээн эхлээд удаагүй боловч манай тамирчид аль хэдийн амжилтын буухиагаа эхлүүлжээ.

5

Өчигдөр тэмцээний гурван төрөл явагдаж, Бага насны ангилалд өрсөлдсөн Г.Тэмүүлэн "Хоёртын Тоолол" цээжлэх төрөлд Дэлхийн Шинэ Рекорд тогтоож алтан медаль хүртлээ. "Нэр, зүс царай" болон "Тооны Марафон" төрөлд тусгай дөрөвдүгээр байрт орлоо. Харин дунд насны ангилалд өрсөлдсөн Б.Намуунтуул "Хоёртын тоолол" болон "Тооны Марафон" төрөлд Дэлхийн хоёр шинэ дээд амжилт тогтоож хоёр алтан медаль хүртсэн. Мөн дунд насны ангилалд өрсөлдсөн Ц.Бат-Эрдэнэ "Хоёртын тоолол" болон "Тооны Марафон" төрөлд Б.Намуунтуулын дараа орж хоёр мөнгөн медалиар энгэрээ мялаасан.

6

Өнөөдрийн тэмцээн эхэлснээс хойш  дунд насны ангилалын явагдсан төрлүүдийн дүн гарсан байна. Үүнийг тодруулбал,

Нэр зүс царай цээжлэх: Б. Намуунтуул 4-р байр Хоёртын тоолол: Б. Намуунтуул 1-р байр, Ц. Бат-Эрдэнэ 2-р байр, З. Цэцэгзул 5-р байр Тооны марафон: Б. Намуунтуул 1-р байр, Ц. Бат-Эрдэнэ 2-р байр, З. Цэцэгзул 11-р байр Хийсвэр зураг: З. Цэцэгзул 1-р байр, Ц. Бат-Эрдэнэ 3-р байр Түүхэн үйл явдал: Б. Намуунтуул 1-р байр, З. Цэцэгзул 5-р байр гэсэн амжилтуудыг тус тус үзүүлээд байна.

6

Монгол улсаа төлөөлөн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд бага насны ангилалд нэг тамирчин өрсөлдөж байгаа нь Г. Тэмүүлэн билээ. Тэрээр энэ удаагийн тэмцээнд гайхалтай амжилтыг үзүүлсээр байгаа билээ. Тухайлбал,

15 минут Нэр зүс царай цээжлэх: 4-р байр 30 минут Хоёртын тоолол: 1-р байр, Дэлхийн дээд амжилт 1 цаг тооны марафон: 4-р байр 5 минут тооны марафон: 2-р байрыг тус тус эзлээд байна.

Ийнхүү манай улсын тамирчид багаараа Герман улсын дараа буюу хоёрдугаарт бичигдэж, ой тогтоолтын ДАШТ-нийг “өнгөлж” байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sengee:
owooldoo owoo
2013-12-02
muugii:
gaihaltai bna shuu
2013-12-02
mongol:
sain bna mongol ta naraar baxarxaj bga shvv
2013-12-02
нэмэлт:
эн нарын мэдээлэлийг цаг тухайд нь мэдэлэлж байгаарай шууд.mn
2013-12-02
амжилт :
мундаг хүүхдүүд байна. амжилт
2013-12-02
onon:
manai akademiihan amjilttai bnaa mundag shv turuus akademiig joohon demjih heregtei sh dee iim mundag delhiid neree gargaj baihad ni
2013-12-02
irgen :
havtgai yalalt baiguulah ni dee huuhduud
2013-12-02
zocnin :
sain bana hyyhdyyd maani amjilttai bgaad bid mash ih bayarlaj bna ta nar maani amjilttai oroltsoj mongol ulsiinhaa neriig ondot orgoorei amjilt hysey
2013-12-02