Дунд суудлын хуралдаан болно

img

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчсөн талаар мэдээлэл ирүүлсэн билээ . Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд хийхээр товлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ