Согтуу цагдаагийн ажилтан осол гаргалаа
Цагдаагийн ажилтан Ө энгийн хувцастай согтуугаар Хан-Уул дүүргийн IV хороо Яармагийн замд 86-92 УНЭ улсын дугаартай “Toyota Prius”, 95-15 УБЭ улсын дугаартай автомашин жолоодож яваад осол гаргажээ. Ослын улмаас 19-30 насны гурван эрэгтэй машиндаа хавчуулагдан хүнд гэмтэж, хоёр хүн хөнгөн гэмтсэн байсныг “Шуурхай бүлэг 105”-ын аврагчид гаргасан байна. Тэднийг Яаралтай тусламжийн төвийнхөнд хүлээлгэн өгснөөр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ