“Нөлөө” хамтлаг хип хопын тайзнаа нөлөөгөө үзүүлэхэд бэлэн болжээ
Одоогоос хэдэн жилийн өмнө "Үнэнгээ", "Миний сэтгэлийн өрийг төл" зэрэг дуугаараа хүүхэд, залуусыг байлдан дагуулж байсан "Нөлөө" хамтлагийнхан эргэн нэгджээ. Учир нь тэд гурван жилийн турш “сураггүй” байсан юм. Харин энэ удаад “Надад үлд” хэмээх дуугаа бичүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Нөлөө” хамтлагийн залуус өнгөрсөн гурван жилд хувийн амьдрал, ажил албандаа анхаарсан гэнэ.
Тухайлбал, хамтлагийн дуучин н.Нүүдэл гэр бүлтэй болсон бол н.Төгөлдөр Франц улсад “номын дуу сонсч” байгаад ирсэн гэнэ. Харин тус хамтлагийн дуучин Мөба энэ хугацаанд хувийн бизнестэй болж амжсан сурагтай.
Ямартаа ч, монголын хип хоп ертөнцид өөрсдийн байр сууриа эзэлж явсан “Нөлөө”-гийн залуус эргэн нэгдэж, хип хопын тайзнаа нөлөөгөө үзүүлэхэд бэлэн болжээ.
7
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ