"DOZ"-ынхон дуучин Д.Болдыг хулхидсан уу

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “UBS music awards”-аас хоёр ч шагнал хүртсэн. Тэдгээр авсан шагналын нэг нь “Шилдэг график дизайнтай клип” хэмээх номинаци. Гэтэл түүний шилдэгт өрсөлдсөн “Би дурламаар байна” уран бүтээлийн клип нь европийн нэг дууны клиптэй зарим талаараа адилхан байгаа талаар мэдээлсэн. Улмаар түүнийг дуугаа дүрсжүүлэхдээ санаа хулгайлж, түүгээрээ шагнал хүртлээ хэмээцгээж байна. Тэгвэл энэ талаар дуучин Д.Болд "Энэ клипийг "DOZ entertainment" 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Доржсүрэн ажилласан" гэж твиттер хуудастаа бичсэн байна.
1
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ