ХАЛИМАГ АХ ДҮҮ НАРТАА ИЛГЭЭХ УРИЛГА

img

Даяар Монголын ариун голомт хүлээж байна

Нэгдүгээр хэсэг. Их нүүдэл: Асгарсан цус, алдарсан амь

Одоогоос дөрвөн зуу гаруй жилийн өмнө ойрад монголчууд их нүүдлийн замд анх халин гарчээ. Торгуудын Хоо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар 1607 онд харъяат албатаа аваад, Оростой залгаа “Орын ганц мод” хэмээх газарт очиж суусан байна. Түүнээсээ хориод жилийн дараа буюу 1628 оны  орчимд шинэ бэлчээр хайн, мал адгуулахад нэн зохистой, ан гөрөө ч ихтэй сайхан нутаг олсон нь эдүгээ Халимагийн газар шороо билээ. Монголчуудын нүүдлийн зам сунаж алсарсаар төрөлх нутгаасаа зургаан мянган бээрийн чинадад Ижил, Дон мөрний уудам хөндийд идээшин суусан билээ. Халуун голомтноосоо хальж гарсан учраас Халимаг гэх нэртэй болсон хэмээн түүхчдийн дийлэнх нь нотолдог. Харин түргүүд Калмак буюу Үлдэгдэл хэмээнэ. 1607 оны анхны нүүдэл олныг хамарсан нь боловч мянга мянган өрх айл хүний газар, гүний нутаг руу нэг удаад явчихсан биш ажээ. Доктор На.Сүхбаатар нарын тогтоосноор 1607 онд эхэлсэн нүүдэл 1750-иад оныг шувтартал 140 гаруй жилийн туршид цуварчээ. Түүхийн сонин тохиолоор мөн л 140 орчим удаагийн их бага нүүдэл болсон байна. Хальж гарсан ес, буцаж эргэсэн үндсэн дөрвөн их нүүдлийн зам Халимаг гэгдэх болсон монгол ахан дүүсийн цусаар бичигдэж, нулимсаар тамгалагдсан ажээ. Баатарлаг агаад эмгэнэлт түүхийн жимээр баларшгүй ул мөр  дүүрэн буй. Халимаг гэх нь харь хол сонсогдох ч тэд бол бид. Хамаг олонхи нь дөрвөд, торгууд, хошууд угсааны монголчууд. Хойд аймгийнхан ч дунд нь бий. Халх, Ойрад бүгдээр Бөртэ чино, Гоо Маралын үр сад. Алунгоо эхийн сургаалийг сахиж, эв эеийг хичээн, даяар Монголын ариун голомтыг үл таслах, эзэн богд Чингис хааны зарлигтай удмынхан. Чингис хааны дээд өвөг Дува сохорын дөрвөн хүү Доной, Догшин, Эмнэг, Эрхэгээс үүсч салбарласан дөрвөд аймаг язгуурын монголчуудын адил хээр талаар нутаглаж байжээ. Дөрвөдийн дотроос салбарласан хамгийн төрөл аймаг баян буюу баяд нь манай эриний өмнөх III зуунд одоогийн Ордосын Баян-Уул хавиар нутаглаж байгаад Сэлэнгэ мөрний сав газарт нүүн, Бүрэн улаан хүрсэн. Нэг хэсэг нь дөрвөдүүдийн хамт цааш нүүдэллэсэн байна. Торгууд нь турхаг буюу торгон цэрэг, том биетэй гэсэн үгнээс гаралтай нэршил. Алтан ургийнхантай холилдон нүүж сууж асан урианхай нар Хэрэйдийн Ван хааны торгон цэрэг болж яваад торгууд нэр зүүсэн аймаг болжээ. Хошууд бол Чингис хааны дүү Хавт Хасарын шууд удам хойч. Ойрадын нэгэн том аймаг болон түүхэнд үлдсэн, аливаад хошуучлан тэргүүлэгч, цөс ихтэн. Тулуйн хөвүүд, Хубилай, Аригбөхийн хаан ширээн төлөөх ширүүн ужид тэмцлийн дараахнаас Ойрадын дунд нүүж ирсэн, боржигончууд билээ. Өгөдэйн үр хойчсыг Мөнх хаан шийтгэн засахад дүрвэсэн Ойрадын дундах боржигончууд юм гэсэн  таамаглал ч бий. “Цогт тайж” кинонд гардаг, гэхдээ түүхийг нь мушгин гуйвуулж, гэгээн дурсгалыг нь “хэлмэгдүүлсэн” Гүүш хаан буюу Төрбайх бол хошууд хүн. Дөрвөн Ойрадын чуулганыг тэргүүлж, Халхтай эв эеийг олоход түүхэн үүрэг гүйцэтгэсний учир Гүүш хаан цол өргөмжлөгдсөн. Төвд дэх улаан, шарын шашны урсгал хоорондын тэмцэлд татагдан орсон Хошууд угсааны Төрбайхын удмынхан Цастын орныг 1717 он хүртэл засаглан захирч, Далай лам цол хэргэмийг нь ч, дүр биеийг нь тодруулан томилж асан монголчууд билээ. Бид халх гэж цээжээ дэлдэхээс илүү , Ойрад хэмээн омогшихоос ч илүү монгол хүн. Бид нэг л монголчууд. Тэд бол бид, бид бол тэд. Аль Амбагай, Хабулын үеэс Монголыг Монголоор нь талуулж, хаадыг нь амьдаар барьж, модон илжгэнд хадаж алах мэт бодлого үргэлж “нэгдмэл Монголын эсрэг” байсан юм. Галдан Бошигтын амьдын өстөн Халхын Өндөр гэгээн Занабазар ойрад эхийн халуун хэвлийгээс мэндэлсэн билээ. Өндөр гэгээн Занабазар бол Ижил өөд анх хальсан их нүүдлийн нэг удирдагч Дөрвөдийн Далай тайшийн зээ хүү. Занабазарын ээж Ханджамц хатан бол Далай тайшийн төрсөн охин билээ. Далай тайшийн төрсөн дүү Омбо Дайчин нутагтаа үлдсэний удам залгамж нь одоогийн Монгол улсын дөрвөд, баядууд юм. Ойрадын Хутуг бэхи ноёнтон Чингис хааны охинтой ураглан, энэ уламжлал үе дамжсаар баруун монголчуудын ихэс дээдсийн “яс цайрсан”-ыг сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Одоогийн Дорноговь аймгийн нутагт амьдран, хоосон чанарт хүрэн, цагийн уртыг давах агуу гэгээрлийг  олсон Догшин ноён хутагт Данзанравжаа ч халх эхтэй, дөрвөд эцэгтэй, энэ цагийн хил хязгаар нутагт төрсөн хүн билээ. Галдан Бошигт хааны эх Юм-Агас хатан одоогийн ойлголтоор бол Халимаг, Ижилээс ирж бэр болсон. Эх орон, эр нөхрийнхөө төлөө дайны талбарт амь үрэгдсэн, хошууд угсааны домогт Ану хатны ээж Доржравдан ч өнөөгийнхөөр бол халимаг эмэгтэй. Ойрадын чуулганы тэргүүн Очирт сэцэн хаан нөхрөө өөд болсоны дараа төрсөн нутаг Ижилдээ буцаж ясаа тавьсан юм. Хөл нь эх нутагтаа байвч хараа нь газар, тэнгэрийн дайдад хүрдэг, доорх шороо, дээрх огторгуй, уудам тал нутаг, уул усаа бүгдийг минийх гэж харж өсдөг холч хараа сум, баг, намын үүр, нутгийн зөвлөлөөс хэтрэхгүй богиноссоор л байна. Шавар тагз, алга дарам газар, хөөмөл бурхнаар дуусдаггүй холч бодол, олон улсын нэгдсэн дэг журам, татвар, худалдааны нэгдмэл тогтоц, шүтэх бишрэх эрх чөлөөг дээдэлдэг, дэлхийн орчин үеийн анхны хүн Чингис хааны үр сад жалга, довноосоо цааш газар үгүй хэмээсээр үндэстнээ танихгүй болж байна. 1758 он хүртэл оршин тогтнож, тусгаар монгол туургатны гал голомтыг замлгамжлан  үргэлжлүүлж, Төв Азийн хүчирхэг улс болон мандаж, Хасаг, Хиргис, Тажик, Узбекийн 1200 хот балгадыг эзлэн номхотгож, Манжийн давуу хүчнийг ч гэдрэг цохин, ялж ялагдаж, Оросын галт буутай цэргийг тахир нум, махир сэлмээрээ дарж ухрааж явсан Зүүнгарын угсаатны үндсэн гол төлөөлөл, монгол цус Халимаг ахан дүүсийн судсаар зуу зуун жил гүйж байна. Зүүнгарын хаант улсын газар нутгийн ихэнх нь өнөөгийн Монгол улсын хилийн баганын гадна Хятадын Шинжаан буюу Шинэ хязгаар, бас Казахстан, Орост харьяалагджээ. Халимагаас гал голомтдоо буцсан дөрвөн их нүүдлийн эхнийхийг Санжжав тайж толгойлсон байна. Гучин мянган өрх эх нутаг руугаа буцаж халин Зүүнгартаа иржээ. Ижил мөрний тэртээ очсон ойрадууд Зүүнгартай 150-иад жилийн турш амь нэг байж, алтан аргамжаагаа таслалгүй хэлхсээр ирсэн юм. Хөхнуурыг дайлахад Ижилээс цэрэг ирж, Дөрвөн Ойрадын цаазыг батлахад Далайн тайш биечлэн оролцож, худ ургийн алтан хэлхээ холбоог үе дамжин залгасаар байлаа. Аюуки хэмээн оросууд нэрлэдэг Аюуш хааны төр барьж байх үед Халимаг хүч чадал зузааран, хүн ам нь 250 мянгад хүрч өссөн билээ. Манж нар Галдан бошигтыг нухчин дарж, дайн дайжны хөлд нэрвэгдсэн торгууд, хошууд нар Ижил рүү цуврах нүүдлийн замд гарсаар байлаа. Халимаг гэгдэх монголчууд Орос-Түрэг, Орос-Франц, Орос-Кавказын дайнд сумны үзүүр, илдний ир болон оролцож дайнч эцэг дээдсийнхээ нэрийг мандуулсаар ирсэн түүхтэй. Эдүгээ Франц улсад суугаа элчин сайд Ш.Алтангэрэл бээр Кутузов, Напелеоны удирдсан дайнд шодон гэзэгтэй, бугуйл барьж, тэмээ унасан “үл таних” цөс ихт цэрэг Оросын армийн оройлон дайрч хот тосгодыг шатаан, утсгасан дайсныхаа чих, хуйхыг огтлон, Европын хүчирхэг улс гүрний зүрхэнд шар ус хуруулсан тул тэдгээр “зэрлэгүүд”-ээ татаж авахыг Парисаас гуйн хүсэмжилсэн тухай сонин түүх хүүрнэдэг юм. Ижил дэх монголчуудын өрх бүл олширч, хүч нэмэгдэхийн хэрээр оросууд болгоомжлон, шашин шүтлэг, язгуурын эрх чөлөөг нь хумих бодлого явуулж байв. Бэлчээр нутаг нь буудай, ногооны талбай болон хувирч, орос, украйн тариачид түрэн суурьшиж, Бурхны шашнаа огоорч, Үнэн алдартны сүмд мөргөхийг ятгах, албадах бүхэл кампани өрнүүлэв. Энэ мэт шалтгааны улмаас 1771 онд Ижилийн монголчуудын гуравны хоёр нь болсон 170 мянган хүн эх нутагтаа буцах их нүүдлийн замд гарчээ. Өргөн цэлгэр Ижил мөрөн мөстөхгүй цөмрөөд байсан тул цаад эргийн монголчууд хувь заяаны эрхээр үлдэж хоцорсон байна. Энэ бол монгол ахан дүүс хүний нутагт хавчигдан сууснаас мөхөж сүйрсэн Зүүнгарын орыг залгамжлан, төр улсаа сэргээн мандуулах их хүслээ тээж одоогийн Шинжаан руу буцахаар зориглон боссон түүх. Халимагууд оросуудыг гэнэдүүлэн 1771 оны 1 дүгээр сарын эхээр замдаа гарчээ. Хөгшин хөвөө, хүүхэд нялхас, мал сүрэг, гэр хогшлоо тээсэн 170 мянган монгол хүнийг зургаан мянган бээрийн урт, хүнд хүчир зам хүлээж байлаа. Оросууд цэрэг гарган хойноос нь нэхсэн ч гүйцэлгүй хоцорч, хорссондоо Хасаг, Хиргис ноёдод талж сүйтгэ, олз омгоо өөрсдөө ав гэж хэлүүлжээ. Газрын хол, тэхий дундаа ортол нь урд хойноо, баруун зүүндээ сэргийлэх цэрэг анги гаргасан монголчууд, тэгэх тусмаа дайнч баатарлаг цусныхан элэг бүтэн шахуу туулж чадсан юм байна. Халимагууд харь цэргийн өмнө сөхрөөгүй ч байгалийн өршөөлгүй авир ааш, цас зуд, тэсгим хүйтэн, догшин шуурганд өртөж хүчин доройтжээ. Өвчин, өлсгөлөнд өртсөн өтгөс настан, хөх толбот хүүхэд нялхас цасан шуурган дунд амьсгал хурааж байлаа. Өлдөж ядарсан ойрадуудыг довтолсон Хасагийн Авлай хааны цэрэг эхний удаад дийлсэнгүй, аль аль тал цус ихээр асгаруулжээ. Дараа нь Зүүн Хасагийн нутагт Ирлай султан бас отож байлаа. Нүүж яваа хөсгийн замыг тосон халуун цай, идээгээр дайлдаг нүүдэлчний сайхан уламлжлалыг алж талах ов мэх болголоо. Аян замд зүдэрсэн халимаг нүүдэлчдийг хэд хоног амарч тэнхэрч болно гэж Ирлай урхидан цаг хожиж, зүүн талаасаа Авлайгаас цэрэг нэмж татан, хүчээ зузаалаад, хэсэг амсхийн байсан монголчуудыг гэнэ алдуулан  довтлов. Хасагийн довтолгооны дараа дараа бурууд хэмээх киргизүүд бас отож байлаа. Ойрадуудад хоёр зуун жил захирагдаж явсан Хасаг, Хиргисүүд  өс өвөрлөж байсан юм. Хиргисийн дайралтыг  давсны дараа, тэсгим хүйтний араас  элсэн цөл, аагим халуун угтаж байлаа. Балхаш нуур хүртэлх элсэн цөл хагас мянган км урт. Ийнхүү анх замд гарсан хүмүүсээс зуун мянга гаруй халуун амь  нүүдлийн замд үрэгдэж, 70 хүрэхгүй мянган хүн Зүүнгарын нутагт ирсэн байна. Малынхаа гүрээний цусыг ханаж уун амь зогоож, туранхай цөөн тэмээтэй үлдсэн монголчуудыг Манжийн 30 мянган цэрэг бас отон хүлээж байсан юм. Төрөлх нутгаа тэмцэн амьтай голтой төдий хүрч ирсэн нүүдэлчдийн үлдэгдэл арга буюу Манжид дагаар оржээ. Тэдний үр сад нь өнөөгийн Хятадын Шинжааны торгуудууд. Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар ч дурьдан буй их нүүдлээр ирсэн өвөг дээдсийн удам. “Их голын усыг амттай гэж бодов уу, Ижил мөрний усыг гашуун гэж голов уу...Алтай талаа харахаар Атан тэмээ минь газарч аа”... Их нүүдлийн замд төрсөн ардын дуу одоо ч ойрад түмний зүрх сэтгэлийн угаас ундран уянгалсаар л... Ижилд үлдсэн монголчууд тархай бутархай боллоо. Оросын хавчин хяхах бодлого, эртний гомдолтой башкир, хасаг, татаруудын өс хонзон үлдсэн монголчуудын хувьд хавчлага хяхлагаар эхлэв. Өөрсдийн хаан, ноёдтой, дур зоргоороо амьдарч асан Ижилийн монголчууд Оросын Астрахань мужийн харъяат болж, олон хэсэгт хуваагдан талаар нэг тарав.  Хорьдугаар зууны эхэнд 200 мянга шахам хүнтэй байсан халимагууд дэлхийн 1, 2 дугаар дайн, Оросын иргэний дайн, Октбярийн хувьсгалын шуурганд мянга мянгаараа хиарч,  Франц, Чех, Америкт  ч гарснаар    хүн ам нь ихэд цөөрчээ. Халимагийн морьт хороод Германы “Барс”, “Ирвэс” танкуудын өмнөөс уухайлан орж зүрх зоригоо гайхуулж байв. Өмнөд фронтоос төрсөн ЗХУ-ын анхны баатар нь халимаг эр. Сталин халимаг, Кавказын зарим ард түмнийг угсаатных нь хувьд устгах геноцид эхлүүлэхээс өмнө буюу 1943 он хүртэл төрсөн улсын хоёр баатрын нэг нь Халимаг монгол хүн байсан юм. Зарим эх сурвалжаас үзвэл дэлхийн 2 дугаар дайнд 100 гаруй халимаг цэрэг баатар цолоор шагнуулжээ. Тэр уламжлал Афганистан, Чеченийн дайнд ч тасраагүй, халимаг баатрууд тусгай хүчин, десантын анги, хаягдсан ротоос төрсөөр л байсан.  Афганистаны баатар, агаарын хүчний командлагч, армийн генерал Очиров гэх зэрэг монгол цэрэг эрсийн нэрс тодорсоор л байгаа билээ. Их дайны ид дунд 1943 оны хүйтэн өвөл Сталин халимагуудыг Сибирьт цөллөө. Ерэн мянган монгол ахан дүүс Сибирийг хүн битгий хэл нүүрэндээ үстэй адгуус ч тэсэхгүй тэсгим хүйтэнд ачааны галт тэргэнд ачигдсан юм. Ингэж Сибирь даяарх хот, тосгон, Уулын Алтайд хүртэл халимгуудыг тараан хөөжээ. Сахалт багш үхсэн хойно 1957 онд Халимагийн автономит улсыг ахин байгуулж, Сибирь даяар цөлөгдсөн Ижилийн монголчуудаас амьд үлдэгдсэд нь эргэж иржээ. Цөллөгт байсан 14 жилд хэл соёлоо гээхийг албадан шахаж, хатуу хараа хяналт хавчилтан дор үндэс угсааг нь  мартуулах бодлого явуулсан нь үе дамжсан гарз хохирол авчирсан билээ. Ачааны галт тэрэгний чингэлэгт хэдэн мянгаараа мал шиг ачигдаж, цөлөгдөж явахдаа “Монгол маань биднийгээ татаж авах юм гэнэ лээ” гэж эцсээ хүртэл горьдлого тасраагүй элгэн садан минь. Алтайн хязгаарт цөлөгдөхдөө ч “Энэ уулын цаана эх нутаг, тусгаар Монгол улс маань бий” хэмээн шүүрс алдсаар, ардаа өмөөрөх ахан дүүс, эцэг дээдсийн гал голомттой гэдгээ түүхийн нугачаа, эмгэнэлт он жилүүдийн уртад мартаагүй ураг төрөл минь Ижил мөрөнд суудаг юм. Д.Болдхуяг

Үргэлжлэл бий                

    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

negdmel olon aimag=mongol:
mongoloos garaad yawahaarai oird ch bai halh ch bai mongol gej l owogloh blgvidee. ungursun tuuhiig bid shuuh erhgvi. tuukhee shuukh gej bish medrekh gej unsh. sain unsh meddeg bna gedeg ni mundag bna. bi halkh hun hedii ch oirod mongoloor baharhdag. aguu daichin zan ni odoo ch medregddeg....
2014-10-07
mjii:
gaif ym bnao dajf
2013-12-05
Эрхэм:
Үнэхээр гайхалтай түүхтэй ард түмэн бид мэдэхгүй байна мэдэхгүй байж нэгнийгээ үндэс угсаагаар нь доромжлох хэрэггүй би торгууд нутагт богино хугацаанд ажиллаж амьдарч байсан торгууд үндэстэн бол монголын жирийн нэг л иргэд шүү дээ тэр нутгийн олон арван залуучуудын хөдөлмөрч зан чанар сэтгэлийг одоо ч биширч байгаа шүү монголоо гэсэн сэтгэлтэй яс махны тасархай нар гаднаас ирвэл бид нар тосоод л авах учиртай
2013-01-16
хм:
Энэ талаар жинхэнэ юм хйиж байсан хүн бол ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР. Энхбаярын үед л Оросууд автономит эрхтэй байсан Агын буриадыг зүгээр нэг район болгосон, Эрхүүг зүгээр нэг хот болгосон. Хятадууд Хөх хот руу хятадуудыг асар олноор нь суурьшуулсан. Энхбаяр энэ 2 талыг нээлттэй болгож урлаг соёлын талаар нээлттэй болгосон цаад утга нь мэдээж бүх Монголыг нэгтгэх, Монгол улсаа хүчирхэгжүүлэх бодлого. Гэвч Хятадын тагнуул Элбэгээ мэдээлж, Оросын тагнуул ххх мэдээлснээр энэ бүхэн талаар болсон. Элбэгээ шиг зүгээр нэг ард түмнийг хошгоруулагч байгаагүй юм шүү Энхбаяр
2012-09-13
hm:
Дан халх Монгол уу? дан Буриад Монгол уу? дан дангаараа бид Монгол уу? Ар монголынхон бид Монголоо авч үлдсэн жинхэнэ Монгол гэдэг, Өвөрмонголчууд бид түүх бичиг соёлоо авч үлдсэн жинхэнэ Монголоороо гэдэг, Буриадууд бид байгаагүй бол монгол байхгүй гэдэг хэн нь Монгол бэ? Бүгд нийлж байж Монгол.
2012-09-13
бэлтрэг:
Зусарч түүхчдийн домогт шадар ван гэж өргөмжилсөн Чингүнжав нь манжийн цэрэгтэй байлдсан түүх байдаггүй юм билээ. Урианхайд байсан томилолтоо хаяад 1000 хүрэхгүй тооны цэрэгээ аваад нутаг буцахад нь Улиастайн гарнизоны 300 манж цэрэг замд нь саатуулах гэхэд нь харваад дайраад гарсан байдаг.Үймээнийг дарахаар манжийн арми ирж яваа сурагаар хамт байсан ноёдууд нь айсандаа өмдөндөө тавиад зугтаасан. Мань ван эцэстээ орох байх газаргүй болоод гэр бүлээ аван Орос луу зугтаасан.Үхсэн хойноо шадар ван бол.. олигтой хурдан ч зугтааж чадахгүй, замдаа дархадын зайсан Азарынд шоудож байгаад гүйцэгдэн ирж яг Орос-Монголын хилийн заагт шахуу үүрээр баригдсан гэнэлээ.Багахан тулалдаан болсон халуун буйран дээр нь Оросын хасаг түрүүч ирээд толгой сэгсрэн шогширч байсан гэдэг.-Ийм ойрхон ирчээд хил давчихгүй гэж..Аймхай хулчгар, нэг нэгнийхээ бөгсийг ухсан халхын ноёдыг бодвол, Амарсанаа тэргүүтэй ойрдын ноёд ёстой тулалдсан даа. Тэр хүнд үед чоросын Галсандорж, хошуудын Дондогманж, Ням, Занагарав, дөрвөдийн Цэрэн зэрэг том ноёдууд зарим үед өөр хоорондоо болон Амарсанаатай муудалцан тулалдаж байсан боловч эцэстээ Зүүнгар хүн болгоныг үхэл хүлээж байгааг ойлгон эвсэн нэгдэж манжтай байлдаж байгаад алагдсан баригдсан эх орончид.Дондогманж гэхэд л манжтай байлдах төлөвлөгөөний талаар санал зөрөлдөн муудалцаж Амарсанаатай 3 удаа ширүүн тулалдан эцэст Амарсанаа ялагдан хадам аав руугаа Хасаг руу зугтааж байсан гэдэг.
2012-02-09
бэлтрэг:
Халимагчуудын гайхалтай алдартай нүүдлийн тухай олон уншиж байсан. Юм уншаж, хамартаа эрүүл агаар орууулж бай даа залуусаа. Энэ алдартай нүүдлийн тухай гадны улсууд хэд хэдэн кино ч хийсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд л олон ангитай кино хятадуудын хийсэн кино Өвөр Монголын сувагаар гарч л байсан. Ер нь оросуудыг дорно зүгт Астархань хавьцаа хүчтэй болгоход хальмагуудын гавьяа их. Оростай байлдсан Полтавийн тулалдаанд Шведийн армийн эрлэг нь торгуудын морин цэргүүд байсан гэсэн.Оросууд Турктэй байлдахад торгуудууд 30000 морин цэрэг гарган туркийн армийг сандаргаж явсан. Ижил мөрөнд суурьшсанаар тэр хавьцаа торгууд нар тун халгаатай болж, башкир-казак-киргизууд оросын хаанд гомдол мэдүүлсэн ч цагаан хаан мэдсэн ч мэдээгүйы царайлдаг.Тэр үед Аюуш хан оросын хааныг -Дөнгөтэй цагаан баавгай гэж тохуурхдаг байсан гэсэн.Манж нар Галдан бошигтыг үхсэны дараа Цэвээнравдантай үзэлцэж байхдаа Аюуш хан элч зарж Цэвээнравданг 2 талаас хамтарч цохиё гэсэн санал тавихад нь татгалзаж, мөн оросууд дүргүйцэн хөндөлсөн гэнэлээ.
2012-02-09
бэлтрэг:
Галдан бошигт, Цэвээнравдан, Галданцэрэн нар хүчирхэг Манжтай эрэгчин эмэгчинээ үзэж байсан Ойрдын эрэлхэг хаадууд.Одооны энэ Хятадад нутаг гэгддэг Шинжаан-Уйгар, Дорнод туркистаны газар нутаг чинь бидний газар нутаг. 1755-1758 оны бослогоор манж нар хорссондоо геноцед хядлага явуулж, хүн амыг нь устган, хэдэн мянган кв метр эзгүйрсэн тал нутагт хожим нь чантуу, уйгар, хасаг, торгууд нарыг хөөн авчирч сууршуулсан. Тэр аймшигт хядлагаас хойш энэ эзгүйрсэн газар нутагыг хятадууд манай нутаг гэж зүтгэх болсон. Тэр үед манж нар айл л дааралдвал томчуулыг нь алчааад, өлгийтэй хүүхэд байвал газарт савчаад л яваад өгдөг байсан гэнэлээ. хөөрхий миний 4 ойрдын монголчууд....
2012-02-09
Amarsanaa:
Delhiin 2 tom nuudliin neg ni shuudee. Ehniih ni evrei nariinh 2 Dahi ni Halimaguudiin nuudel yum.
2012-01-18
EE MALAA KAZAXUUDIIG XQQLQQ GEJ BODIE BARUUN XYAZGAARIIG CHINI XUJAA OROSOOS XEN XAMGAALAX VE! XUJAATAI XILLEDEG BUSAD AIMGUUD CHINI XUJAAGAAR DVVRCHIXEED BAINA EMS NI XOMOIGOO DELGEED DARGA DAAMLUUD NI XUJAAGIIN BQGS DOLOOJ AMIDARCH BAINA.YUN MONGOL UGSAATNUUDIIG TSUGLUULAX VE EX ORNOO XUDALDCHIXAAD BAINA GASHUUN CH GESEN VNEN SHVV TA BVXNIIG QRQVDNQM...kkk
2012-01-18
Tulga toirson zalitai muu hor nairuulagch halh oird 2-iig hagaruulahiin tuluu nuuts bodlogo aguulj yavdag gulug chamaig alna shuu.Chinii erdemten gej uy baidgiim.Dalai guin neriig barij yvdagaa zogsvol yamruu.oghuuhen chamd anhaaruullaa shuu hohi chin shuu.
2012-01-11
bi demjij bna. bid neg gazar shoroon deer gishgej torson l bol bid neg vndesten bid bol Mongolchuud bid hamtdaa bol hvchtei. Bidniig ger dottor ni hagaralduulah gesen bolowsrolgvi garuud teneg yum bichij l baig ter teneg garuud. BI Mongoliin ireedvi bid hamtdaa ihiig bvteej ihiig ch vzeh bolno. Bi bol engiin negen mongol ulsiin irgen torson nutag Hovsgol gehdee bi ah dvv naraa ad vzdeggvi harin bid gadnaas ihiig surch medej ilvv ihiig mongoldoo hiihiig hvsdeg
2012-01-04
o men bi kazak hun odoo Hovdod amidardag l daa ingehed zarim neg Mongolchuud bolimoor yumaa tsoohon heden kazakuuda ad uzeed bhiimaa Tsaana chn hujaa nar mongoloor duurcheed bna bi lav mongolcghuudiig mu muuhai baygaasay gj ogt boddoggui Mongol uls maani hugjij devjeesei l gj boddog garal ugsaanii huvid Mongol hyatad 2 shig ogt holboogui humuus bish kazakuud Mongolchuudtai ugsaanii huvid nariin holbogdson bdiimaa bid nar ingej kazak kirgiz turk gj huvaagdaad bgaa bolohoos bugd l tureg ugsaatnuud shuu dee tureg mongol hoer ah duu nar gesen ch bolno yahav Bayan-ulgiin kazakuudad uurladag bj bolno l doo yagaad gevel ted nar manai hovdiin kazakuud shig neg mongol neg kazakaar yardaggui shuvtan kazakaar buh lsurguuli soyol alban gazaruud kazakaar baidag hichneen iim ch gesen bayan ulgii bol mongoliin gazar nutag shdee ter oilgomjtoi biz dee.Harin manai Hovdod bol buh gazar surguuli soyoliin gazaruud mongoloor bdg yumaa.Ahin neg helehed manai kazakuud hezee ch mongolchuudiig muu baigaasaa gj boddoggu sain yavaasaa gj l husdeg yumaa.
2012-01-04
bi demjij bna. bid neg gazar shoroon deer gishgej torson l bol bid neg vndesten bid bol Mongolchuud bid hamtdaa bol hvchtei. Bidniig ger dottor ni hagaralduulah gesen bolowsrolgvi garuud teneg yum bichij l baig ter teneg garuud. BI Mongoliin ireedvi bid hamtdaa ihiig bvteej ihiig ch vzeh bolno. Bi bol engiin negen mongol ulsiin irgen torson nutag Hovsgol gehdee bi ah dvv naraa ad vzdeggvi harin bid gadnaas ihiig surch medej ilvv ihiig mongoldoo hiihiig hvsdeg
It's like you're on a msision to save me time and money!
2012-01-01
There is a critical sohrtgae of informative articles like this.
2012-01-01
At last some rationality in our ltitle debate.
2011-12-30
I'm quite pleased with the informiaton in this one. TY!
2011-12-30
Elizbeth Kumpf:
You completed various good points there. I did a search on the issue and located nearly all people today will agree together with your blog.
2011-12-12
mongolchuudaa bosoh tsag boljee negdetsgeei ovor mongol halimag mongol hoh nuuriin mongolchuud buriadd mongol
2011-12-08
ah duu nar min eh nutagtaa tavtai moril
2011-12-08
Монголд төрж өссөн бол монгол л хүн халх ойрд казах байх нь хамаагүй монголд өссөн монгол сэтгэлгээтэй жинхэнэ монгол хүн. хятадад төрж өссөн монгол угсааны хүн бол хятад хүн хятад сэтгэлгээтэй хятад хэл соёлтой. орсод төрж өсвөл орос хүн өөр яриад байх юм алга. Монголд төрсөн жинхэнэ монголчууд бид жалга довны үзлээ хаяж эе эвээ хичээцгээе
2011-12-08
Монголд төрж өссөн бол монгол л хүн халх ойрд казах байх нь хамаагүй монголд өссөн монгол сэтгэлгээтэй жинхэнэ монгол хүн. хятадад төрж өссөн монгол угсааны хүн бол хятад хүн хятад сэтгэлгээтэй хятад хэл соёлтой. орсод төрж өсвөл орос хүн өөр яриад байх юм алга. Монголд төрсөн жинхэнэ монголчууд бид эе эвээ хичээцгээе
2011-12-08
muu lalariin pizda chi ooroo l hogiin pizda bhda humuunleg uzliin uudnees neg garalt halimag mongolchuudaa avchrah tuhai yrij bhad huuhen naimaalah tuhai yrih ni ee cham shig yumnaa haanah ch er deer medvuu bas mongol huuhnuudees iluu oo teguul erliiz zaluuchuud ch chamaas hamaagui tom boovtoi tsarailag bh da muu pizda cham shig yumnuud l mongoliig suiruulj bn
2011-12-06
saikhan bichjee. setgel hodolloo
2011-12-06
Нутаг орноо орхиод ирж болохгүй байхаа
2011-12-05
hehe ene hymyys yasan ih yum bichee vee
2011-12-05
ene muuu nymdorj gej hulgaich huviin horon muuu sanaaa ovortlon ooriinhoo erh ashigiin tolooo hodloj hutsaj duugarsnaaas bolj dorvod bidnar iin ner unaj bn bid chin bvgd mongol shvvdeee ene songuulaar ene hulgaich nutagtaa ireh yum bol tonilgoood hoogoood zailuulya uvsiin ard tvmen min nymdorj hulgaich halh nutagt ochin ulaaan baatart ter bumiin horongooor baishin bariulj bayjsanaas bish bid uvschuud bid end eh orondoo olsoj tsangaj daarch horch nohoin amidralaar amidarch bn shdeee
2011-12-05
mongolchuud yumiig des daraatai hiij surmaar yum. Ehled odoo baigaa mongol uls n uls shig uls boloh heregtei. turiin zuv bodlogotoi, alsiin tuluvluguutei baimaar. Z tegeed halimag , uvur, mongol, buriadtai hariltsaagaa oirtuulj, oyun sanaanii negdelt yavuulah heregtei. Za ter hazar, tuva ene ter bol odoohondoo yariad baih asuudal bishee. ehleed ene 3-aa oirtuulj baij daraa n holiin yum bodson n deer.Hujaad baidag olon mongol muj aimguud hel soyoloo sain hadgalj irsen bna.Harin halimag buriad 2 bol helnii huvid barag orosjson.Halimag bol eh mongoloosoo hol baigaa gej bodohod, hajuud baigaa buriaduud tiimerhuu sanagddag. Barag mongol bish gej duugardag, orosiig dagaj altsaganah n enuuhend shuudee.
2011-12-05
Өндар гэгээн манжид дагаар орж байж одоогийн бидний энэ монгол гал голомтоо авч үлдсэн, тэгээгүй бол хүчтэй байсан манжуудад бүгд хүйс тэмдрэгдэх байсан гэсэн яриа байдаг, үнэн байх шүү. Манай Монгол улс л бүх талаараа хүчтэй, монгол хүн бүр хаана амьдарч байгаагаас хамаарахгүйгээр хоорондоо эвтэй байвал хойч үе маань гадаадынханы идэш хоол болохгүй хүчирхэг, элэг бүтэн улс байж болно доо
2011-12-04
Хятадаас Өвөрмонголыгоо, Оросоос Буриад, Тувагаа хэзээ нэгэн цагт авах л болно. Харин Халимагууд эх нутагтаа ирэх болно
2011-12-04