Ой тогтоолтын гурван их мастертай боллоо

img

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Англи улсын нийслэл Лондон хотноо болж байгаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ө.Сэнгэсамдан, Б.Намуунтуул, Ц.Бат-Эрдэнэ нар Ой тогтоолтын их мастер боллоо.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 онд БНХАУ-д болсон 20 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс С.Цогбадрах, С.Акжол нар Их Мастер болж байсан билээ.

Энэхүү тэмцээнд манай зургаан тамирчин өрсөлдөж байгаагаас ийнхүү гурав нь Их мастер болсон бол З.Цэцэгзул, Г.Тэмүүлэн нар Ой тогтоолтын Их мастерын шалгуурын хоёрыг нь хангаад байна.

Ой тогтоолтын их мастер болоход гурван төрөлд норм биелүүлэх ёстой. Тухайлбал,

:

 1. Нэг цагийн дотор хамгийн багадаа 10 багц буюу нийт 520 ширхэг хөзөр тогтоон нэг ч алдаа гаргалгүй санах,

.

2. Нэг цагийн дотор 0-9 хүртэлх санамсаргүй байдлаар өгөгдсөн хамгийн багадаа 1000 цифр тогтоон нэг ч алдаа гаргалгүй санах,

_

3. Нэг багц буюу 52 ширхэг хөзрийг хоёр минутаас бага хугацаанд тогтоон алдалгүй нэрлэх юм.

.

Ой тогтоолтын ДАШТ үргэлжилж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
bayar hurgeye!
2013-12-03
zochin:
bajarhmaar saihan medee bna. mongol hunii oyunii ih bolomjiig delhii dahinaa haruulj, mongolchuud bidnee uramshuulj duudsan saihan zaluuchuuddaa bayr hurgej amjilt husye. ystoi sain bna. ta naraar baharhaj bna shuu.
2013-12-03
zochin:
amjilt husie
2013-12-03