С.Ариунбилэг: Сайн эцэг, эхийн буянаар мөнгөөр дутаж явсангүй

img

Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам бол "Гоёл". Уг наадмыг загварын хүрээнийхэн төдийгүй ард түмэн тэсэн ядан хүлээдэг. "Гоёл-2013" наадам өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөсөн юм. Энэ жилийн "Топ модель"-ийн эзнээр монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг тодорсон билээ. Тэрбээр өмнө нь "Miss World-2005" тэмцээний "Q miss" өргөмжлөл, "Мисс Интернэшнл-2006" тэмцээний "Олны таашаал хүртсэн мисс" өргөмжлөл, "Монголын сайхан бүсгүй-2007" тэмцээний "Ган-Эрдэнэ" өргөмжлөл, "Miss World Univercity-2007" тэмцээний "Хүмүүнлэгийн мисс" өргөмжлөл тус тус хүртэж байсан нэгэн. Мөн "Miss World", "Miss World Univercity", "Miss International", "Miss Continental" зэрэг олон загварын наадамд оролцож нэр хүндтэй шагналуудын эзэн болж байсан билээ.

6

Монголын “отгон” топ моделиор шалгарсан С.Ариунбилэгтэй хувийн амьдрал, гоо сайхны талаар сонирхолтой ярилцлага хийлээ.

1

Би өмнө хэн байсан, тэр хэвээрээ л байх болно

1

-Юуны өмнө “Гоёл-2013” наадмын "Топ модель"-ийн эзнээр шалгарсанд тань баяр хүргье.  "Топ"-оор шалгарсан тухайн үеийн сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?

-Баярлалаа. “Шууд.эм.эн” сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. "Топ модель" гэх нэр хүнтэй цолны эзэн болсондоо үнэхээр их баяртай байгаа. Энэ шагналыг хэзээ нэгэн цагт авна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ энэ жил "Топ модель" болно гэж төсөөлөөгүй. Тэр утгаараа "Топ модель"-ийн нэрийг дуудахад би гэнэтийн цочролд орсон шүү /инээв/.

Ер нь бол “Гоёл” наадмыг зохион байгуулагчид миний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлсэнд маш их баяртай байна.

6

-Гэнэтийн цочирлоосоо гарч амжсан уу?

-“Гоёл” наадам дуусаад хоёр, гурав хоногийн дараа л шокноосоо гарлаа. Ямар сайндаа л, уржигдар гэртээ ганцаараа байхдаа “Би чинь нээрээ топ модель болчихлоо гэж үү, би бусдаас онцгойрч чадлаа гэж үү” гэх бодлууд толгой дотор эргэлдээд, өөртөө ч итгэхгүй байсан. Уг нь би хувьдаа хэд хэдэн өөр хүнийг “Топ” болох магадлалтай гэж бодож байсан. Гэхдээ би “Гоёл” наадмын үеэр тэднээс илүү байж чадсан байна.

6

-Та өмнөх жилийн “Топ модель"-уудаас юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Жил жилийн "Топ модель"-ууд маань өөр өөрийн гэсэн онцлог, өнгө төрхтэй. Харин миний хувьд өмнөх жилийн “топ”-уудаас мэргэжил, гаднах төрхөөрөө өөр байсан болов уу. Би нүүр амны мэс засалч, эмч мэргэжилтэй, сайн хань, хөөрхөн охинтой. Бас өмнөх "топ”-уудаас гаднах төрхөөрөө ялгаатай. Тухайлбал, ногоон нүд, шар царай гээд л... ер нь бага зэргийн европ дүр төрхтэй.

6

-Таныг загвар өмсөгч болохыг хэн зөвлөсөн бэ?

-Одоогоос 13 жилийн өмнө, би дөнгөж 12, 13 настай л байсан байх. Гадаа тоглоод гүйж байсан чинь “Ганга гоёл” компанийн Б.Дунгаамаа захирал над дээр хүрч ирээд загварын дугуйланд суралцах санал тавьсан. Түүний дараа “том” Д.Цолмон багшид шавь орж, загварын ертөнцтэй холбогдсон түүхтэй. Тиймээс Б.Дунгаамаа эгчид маш их баярлаж явдаг. Өнөөдөр “топ” болсон маань ч энэ хүний гавъяа.

6

-Топ модель болсноос хойш хүмүүсийн харьцаа хэр өөрчлөгдөж байна вэ?

-Хүмүүсийн хандлага үнэхээр өөрчлөгдөж байна. “Топ” гэх энэ цол маш их нэр хүндийг авчирдаг юм байна. Үүнийг дагаад үүрэг, хариуцлага давхар ирж байна гэж би ойлгож байгаа. Жишээлбэл, зүс мэдэхээс хэтэрдэггүй хүмүүс над руу утсаар залгаад “Хоёулаа чинь найз биз дээ, ингэе, тэгье...” гэх нь ихэссэн. Хүмүүсийн харилцаа өөрчлөгдөж байгаа ч би өмнө нь хэн байсан, тэр хэвээрээ л байх болно.

6

-Та хэр олон найзтай вэ?

-Надад чанартай цөөхөн найз байдаг. Яагаад гэвэл, би хүнтэй найзлахдаа тэр хүндээ бүх сэтгэл, итгэлээ өгч найзладаг. Найзуудаасаа ч тийм сэтгэлийг хүсдэг. Миний цөөн хэдэн найз маань ямар ч үед миний талд зогсч чаддаг. Тэд бол миний жинхэнэ найз.

6

-Загварын бүсгүйчүүдээс хэнтэй дотно нөхөрлөдөг вэ?

-Би “топ модель” Сэлэнгэ, Түмэнжаргал, Дэлгэрмаа, Ариунцэцэг нартай нэг үеийнх. Гэвч би жаахан хэнэггүй, хайнга юм шиг байгаа юм/инээв/. Ер загварын охидтой дотно нийлээд, нөхөрлөөд байдаггүй. Бүгдтэй нь л танилын хүрээнд харьцдаг. Өөрийнхөө хийх ёстой ажлыг хийчихээд яваад өгдөг. Тийм ч учраас тэд нарын дунд өөрийнхөө талаар янз бүрийн яриа гаргаагүй байх гэж бодож байна.

6

Би бол Тэнгэр

7

-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Эмэгтэй хүн учраас гоо сайхандаа анхааралгүй яахав. Одоогоор гоо сайхнаа хадгалах ямар нэг нууц жор хэрэглээгүй. Гэхдээ алгын чинээ нүүрэндээ гар татдаггүй/инээв/.  Ажлын бусад цагаар аль болох будахаас татгалздаг. Бас унтахынхаа өмнө нүүрнийхээ будгийг цэвэрлэхийг хичээдэг. Мөн өөрийгөө дотроосоо гэрэлтүүлж, тайван байлгахыг хичээдэг. Харин жин барих асуудал дээр хоол сойдоггүй, дэгмэл барьдаггүй. Зөвхөн усан спортоор хичээллэдэг.

6

-Толинд хараад өөртөө 100 хувь сэтгэл хангалуун байж чаддаг уу?

-Сүүлийн гурван жил өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг болсон шүү /инээв/. Ер нь  бол эмэгтэй хүн хүүхэд гаргаж, эх хүн болсныхоо дараа тэгж боддог юм шиг байна лээ. Яагаад гэвэл, төрсний дараа эмэгтэй хүний эмэгтэйлэг шинж тодордог.

6

-Та гоо сайхны мэс заслыг дэмждэг үү?

-Нүүр амны мэс засалч мэргэжилтэй хүний хувьд гоо сайхны мэс заслыг үгүйсгэхгүй. Гэхдээ байнга хийлгээд бай гэж охидод зөвлөхгүй. Тухайн хүн байгалийнхаа дүр төрхийг алдахгүйгээр, өөртөө зохицуулаад хийлгэж болно. Тэр бол тухайн хүний сонголт.

6

-Таныг хамраа өндөрлүүлсэн гэж сонссон. Энэ үнэн үү?

-Хувь хүний нууц гэж хэлмээр байна /инээв/. Гэвч миний унаган төрх алдагдаагүй.

6

-Өөрийгөө үгээр илэрхийлээч?

-Би бол тэнгэр. /Инээв/. Энэ үгний цаана маш олон утга агуулагдаж байгаа.

6

Ногоон нүд, шар царайнаасаа ичиж байгаагүй

6

-Ер нь отгон “топ”-ын талаарх мэдээлэл тун хомс байдаг юм билээ. Багадаа ямархуу охин байсан бэ. Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?

-Би эцэг эхээс хоёулаа. Дээрээ нэг ахтай. Тийм болохоор үеийнхээ охидыг бодвол эршүүд, шазруун охин байлаа. Бас өндөр нуруутай, шар царайтай болохоор хүүхдүүд “Шар Ариунаа”, “Шар муур” гэх зэргээр  хочилдог байсан. Тэглээ гээд би ногоон нүд, шар царайнаасаа ичиж байгаагүй. Харин ч миний дүр төрх, имидж гэж боддог байлаа.

Аав ээжийн маань хувьд хоёулаа анагаахын салбарт ажилладаг. Тэр утгаараа намайг нүүр амны мэс заслын эмч болоход тэд хамгийн их эсэргүүцэж байсан. Гэвч би мэргэжлээ сонгохдоо аав, ээжээсээ зөрөн байж, сонгосон. Аавыг маань анагаахын салбарынхан “Өндөр” Сүхбаатар гэхээр бараг андахгүй. Харин ээжийг маань Ундармаа гэдэг. Одоо ЭМШУИС-д гадаад хэлний багшаар ажилладаг.

6

-Нууц биш бол гэр бүлийн хүнийхээ талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Тэгэлгүй яахав. Намайг “топ” болсны дараа хэвлэлээр “С.Ариунбилэг гэр бүлээ нууцаллаа, баян хүний эхнэр” зэргээр бичсэн байхыг олж, уншсан. Үнэндээ би гэр бүлийн хүнээ нууцалсан юм байхгүй. Миний ханийг О.Золбаяр гэдэг, програмистаар ажилладаг. Бид хоёр нас чацуу. Харин охиныг маань З.Цэцүүхэй гэдэг. Одоохондоо бид гурав бусад залуу гэр бүлийн адил байраа захиалчихаад аав, ээжтэйгээ хамт амьдарч байна. Ер нь ямар ч хүн гэр бүлээ л нандигнан хайрладаг байх.

6

-Ханьтайгаа хэрхэн танилцаж байв. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцааж болох уу?

-Бид нэг байранд өссөн. Өөрөөр хэлбэл, багаасаа бие биенийгээ мэддэг байсан гэсэн үг. Анх ханьтайгаа жирийн найзууд байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хэн хэндээ татагдаж, сэтгэлтэй болж амьдрал зохиосон. Ер нь бол би азтай эмэгтэй. Миний анхны хайр миний амьдрал болсон. Бас бидний хайраас бяцхан охин маань мэндэлсэн. Хань маань намайг бодвол их ухаалаг, даруухан зан чанартай. Тийм ч учраас нөхөртэйгөө би илэн далангүй байж, аливаа асуудлыг хамтдаа шийдэж чаддаг. Бас нөхрөөсөө өөр хүнийг ингэж хайрлаж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг.

6

-Загварын охидыг тойрсон хэл ам, хов жив тасардаггүй. Танд тийм асуудал тохиолдож байв уу?

-Сайн эцэг, эхийн буянгаар хэзээ ч мөнгө төгрөгөөр дутаж явсангүй. Үүнд хувь хүний хүмүүжил ч бас хамаарна гэж бодож байна. Тийм ч учраас өөрийнхөө хайр сэтгэлээр амьдралыг зохиож чадсан. Үүндээ ч сэтгэл хангалуун байж чаддаг.

Харин “топ” болсноос хойш худал цуурхал, мэдээлэл цацагдах шинжтэй. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэнд анхнаас нь өөрийнхөө талаарх үнэн зөв мэдээллийг хүргэж байна.

Үнэндээ намайг өсвөр насны охин байхад олны танил, том том хүмүүсээс найзлаж,  нөхөрлөх зэрэг үерхэлийн санал ирдэг байлаа. Тэр болгонд би гэр бүлийн хүмүүжлээр хандаж, татгалзсан хариулт өгдөг байсан. Энэ нь ч буруудаагүй, харин ч оносон гэж боддог.

 8

Ц.Мянганбаяр гэдэг хүн шүүгчийн байр сууринаас хандсан

6

-Ярианыхаа сэдвийг өөрчилмөөр санагдлаа. “Топ модель” болсноос тань хойш цахим сайтууд дээр таны тухай мэдээлэл багагүй цацагдлаа. Тэдэнд бичсэн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Цахим сайт, хэвлэл мэдээллийг уншиж байхад миний тухай мэдээлэл маш ховор байдаг юм шиг санагдсан. Магадгүй би өөрөө гадуур нэг их гараад байдаггүйтэй холбоотой байх. Би сэтгүүлч нарын намайг юу гэж дүгнэж, яаж бичсэн байна гэдгийг илүү сонирхож, уншиж байгаа. Түүнээс биш хэн нэгний зугаагаа гаргаж бичсэн сэтгэгдлийг уншаад байх шаардлагагүй байх гэж боддог.

6

-Жил бүрийн “Гоёл” наадмын тэргүүн байрын эзнийг “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяртай холбож ойлгодог. Та энэ хүнтэй ямар нэг байдлаар холбоотой юу?

-Надаас ярилцлага авсан бүх сэтгүүлч энэ асуултыг “уламжлал” юм шиг асууж байгаа. Би үнэнг нь хэлье, Ц.Мянганбаяр захирал жил бүрийн гоёл наадамд  шүүгч, зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр ажилладаг. Энэ хүн шүүгчийн байр сууринаас оролцох нь тодорхой. Энэ жилийн “Топ”-ын өргөмжлөлийг хүртсэн маань Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй огт холбоогүй.

6

-“Гоёл” наадмын шагналын сан үзэгчдэд нууц байдаг. “Топ модел”-ийн цом, өргөмжлөлийг дагаж, хангалттай хэмжээний мөнгөн шагнал ирсэн үү?

-Би тийм ийм шагнал өгөөсэй гэж хүлээгээгүй. Надад “Топ модел”-ийн цом байхад хангалттай. Наадмыг зохион байгуулагчид шагнал авсан хүн бүрт цаасан дугтуй өгсөн. Тус дугтуйн дотор “Долоо хоногийн дараа ирж мөнгөн шагналаа аваарай” гэсэн бичиг байсан. Тэгэхээр одоо ч гэсэн миний мөнгөн шагнал надад “нууц” хэвээрээ л байгаа.

6

-“Топ модел”-ийн цомд мөнгөн шагналаас гадна, ямар нэг байгууллагын дүр төрх, нүүр царай болох эрхийн бичиг дагалддаг уу?

-“Топ”-ын цомд эрхийн бичиг дагалдахгүй. Харин тухайн “топ модель”-той хамтран ажиллахаар компаниуд өөрсдөө ажлын санал тавьдаг.

6

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Батжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolichih t:
nohroosoo salaad manai nohriig ehnereesee saluul suuya geed chi odoo bolildoo amidraltai olon huuhedtei huntei yavaldah yuun saihan bdgiin be zaluu hun olj avaach huvsgul hamt yavan gej ih huleesnuu butsenguide tevcheed salhaar niil jaahan tevch nogoon nudtei biye unelegch huuhen min neeh udahgui baih za
2014-09-01
holduu mah :
haha chi ooroo holduu mahiig zuugeer sulbetsen tsaraitai amitan bgaa bailgui hun doromjiloh geed bur zohiol bichih n holgui bhiin hoorhii
2013-12-09
holduu mah :
haha chi ooroo holduu mahiig zuugeer sulbetsen tsaraitai amitan bgaa bailgui hun doromjiloh geed bur zohiol bichih n holgui bhiin hoorhii
2013-12-09
2013.12.5:
хөлдүү махан дээр хутга зоочихсон юм шиг байсан нүд нь тэр нь арай дээр болчиж бодуул эдгэрсэн юм байлгүй
2013-12-05
ynen:
za chi medseer baij bas saixan gyriix yum aa kkk
2013-12-04
zochin :
myangaa ah chin chamaig zooj baij l heden tsaas ugnu duu hahahahaha
2013-12-04
khulan:
ariunaa duudee bayar hurgey! ugaasaa unagan hotiin humuujil saitai seheeten aild turj ussun bi buur bagaas ni medne dee, neg shar huurhun ershuud zantai ohin bsan shuu! odoo ch eej, ehner bolood heveeree bgaa. humuust anhaaruulj helehed bitgi teneg jijighen setgej bai ym bolgoniig buruugaar hardaj bodohoo bolimoor ymaa. nemj helehed huntei suuj huuhed gargsan geed top bolj boldoggui ymyy, harin ch bie ni heveeree saihan bna sh dee, deer setgegdel bichsen erhesee. top model bolson ariunaa duudee amjilt husey! ulam ih amjilt gargaarai! thailandad surch bgaa egchees ni..
2013-12-04
myangaa:
haha 7 honogiin daraa avaarai gedgiimuu?1000aad *lguulaagui bolohoor tsaadah chin gonjrood bnuu.yadgiin gants teguuleed zoosoo avahgui yu gah gah
2013-12-04
hehe:
shagnalaa 7 honogiin daraa myanganbayar ahaasaa irj avaarai ...
2013-12-04
хэ хэ ха ха:
мянганбаяртай холбоогүй гэж 1000 удаа хэлээд ч нэмэргүй угаасаа л ойлгомжтой штээ тэр хүн л тодруулахаас хойш
2013-12-04
батаа зайран:
битгий амьтны үс өмсөөрөй миний хүү чамд муу юм дагах нь шүү хиймэл үс дээр
2013-12-04
батаа зайран:
битгий амьтны үс өмсөөрөй миний хүү чамд муу юм дагах нь шүү хиймэл үс дээр
2013-12-04
abjilt:
amjilt husie saihan busgui baina
2013-12-04
зочин:
sukhbaatar bagshiin ohin bn bayar hurgii aavtaigaa adilhan yumaa
2013-12-04
erhes:
нохор хуухэдтэй байж яах гэж тор болж байгаа юм нохороосоо салж мянганбаяртай суухгаад байгаа юм уу ер нь энэ чинь ногоо мянгаагын эхнэр шалгаруулдаг тэмцээн мон уу
2013-12-04
баааа:
зөв сэтгэлтэй зөв хүмүүжилтэй хүн байна аа сайн сайхныг хүсие
2013-12-04
mgl :
u.haalag l hyyhen b.na .yum bolgonig ter 1000nbayartai holboj boddogoo boli !!!bayar hyrgie
2013-12-04
mgl :
u.haalag l hyyhen b.na .yum bolgonig ter 1000nbayartai holboj boddogoo boli !!!bayar hyrgie
2013-12-04
mgl :
u.haalag l hyyhen b.na .yum bolgonig ter 1000nbayartai holboj boddogoo boli !!!bayar hyrgie
2013-12-04
mgl :
u.haalag l hyyhen b.na .yum bolgonig ter 1000nbayartai holboj boddogoo boli !!!bayar hyrgie
2013-12-04
ulaan:
bayr hurgie 10 jiliin maani ohinii huuhed bna bi anh haraad l tanisan aldaagui bna shuu ulam ihiig hiigeerei
2013-12-04
kkk[:
hamaraa undurluulsen baina. yrid ni hairyyliin tavagaar nyalchihsan yum shig l hamar am ni tegshihen bsn.
2013-12-04
zochin:
saihan, zov setgeltei, juramtai ohin bna, bayr hurgey.
2013-12-04
зочин:
хоногийн дараа болгоомжтой л байгаарай
2013-12-04