Дунд суудлын хуралдаан болно

img

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд  нээлттэй болно. Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглох зарчим болон Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтаар баталгаажсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хуульч биш иргэн:
эрхээ хязгаарлуулаад байна гэж бодож байгаа бол. хувийнхаа аж ахуйг эрхлээд л эрхээ эдлээд явах хэрэгтэй ш дээ. энэ үндсэн хуулийг цэцэд гомдол гаргаад байгаа нөхөр
2013-12-04
зочин:
бусад хуульч нар нь адилхан заалтыг бариад заргалдахаар юм байна даа тэгвэл. ямар юмных нь эрхэлсэн ажлаар нь гадуурхах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн байхав дээ.
2013-12-04
хуульч:
зөв асуудал хэлэлцэх гэж байгаа юм байна.
2013-12-04
хуульч:
зөв асуудал хэлэлцэх гэж байгаа юм байна.
2013-12-04