Ерөнхий прокурор НҮБ-ийн VII дугаар хуралдаанд оролцлоо
Монгол Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Улсын Ерөнхий Прокурорын туслах Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, УЕПГ-ын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Панамд болсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон улсуудын VII дугаар хуралдаанд оролцоод ирсэн байна. “Авилагтай тэмцэх эрх зүйн хэм хэмжээ” сэдэвт тус хуралдаанд 96 орны 400 гаруй төлөөлөгчид, олон улсын найман байгууллага оролцсон байна. Хуралдааны явцад Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав БНХАУ-ын Ардын дээд Цао Цзяньмин-тэй уулзаж хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцан тохиролцжээ.
айы
Хуралдааны төгсгөлд авлигтай тэмцэхэд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлага байгааг оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч, олон улсын хэмжээнд эрх зүйн, хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагтай гэж үзсэн байна. Цаашид хамтран ажиллах, авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдээгүй бусад улс орнуудыг нэгдэн орохыг уриалсан бөгөөд ирэх 2014 онд БНКазакстан улсад уулзалтыг зохион байгуулахаар товлосон аж.
аыб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ