
Дуучин Д.Болдыг уран бүтээлч хүнд байх ёстой бүх чанарыг агуулсан хөдөлмөрч сайхан залуу гэдэг. Түүний үндэслэсэн гэх “Монгол поп” урсгалыг хэдхэн хоногийн өмнө “төр” соёрхчихоод байна. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол поп” тоглолтыг нь төрийн ордонд ч үзэж, UB PALACE-т ч бас очсон. Нэг нэртэй, нэг агуулгатай тоглолтыг хоёр өөр газар үзсэн нь нэг талаас нэлээд завтай хүний шинж гэлтэй. Ямартай ч хоёр удаа тоглолтыг нь үзээд л соёрхож байгаагаа зарласан билээ.
Үнэндээ уртын дууг орчин үеийн поп урсгалтай хослуулсан “Монгол поп”-д төр соёрхсон, харин Д.Болдод биш. Гэхдээ төр соёрхчихоод байгаа урсгал нь тэгтлээ олны дунд газар авч дэлгэрээд байгаа билүү. Гэтэл хип хоп, рок альтирнатив урсгал Монголд орж ирсэн даруйдаа залуусын дунд маш хурдтай тархсан гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэрчлэн дуучин Д.Болд “Монгол поп” урсгалыг үндэслэгч гэхээс өмнө “Алтан ураг” хамтлаг үндэсний хөгжмөө, хөөмий, уртын дууг хүнд гэгдэх рок урсгалтай анх хослуулан гарч ирж, олон улсад тэдний цомог борлогдож зах зээлд гарсан гэдгийг мөн л олон нийт мэднэ. Тэгэхээр төр соёрхсон энэ урсгал жанрыг хэн анх үндэслээд гаргаад ирсэн юм бэ гэж харвал, дуучин Д.Болд энэ шагналын эзэн болох нь ер нь зөв үү.
Д. Болдыг төрийн соёрхолт авсанд нь хүмүүс ихэд дургүйцэж Facebook, twitter хуудсаар дургүйцлээ илэрхийлж элдвээр доромжилж байлаа. Үнэхээр л залуусын бичсэнээр урлагт тийм ч олон жил хөдөлмөрлөөгүй түүнд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Н.Сувд нартай эн дүйцэх шагнал өгсөнд дургүйцэх нь тодорхой биз. Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан Ч.Бат-Эрдэнэ нарыг гавьяат цол авахад хөгшин залуугүй дургүйцэж, “живхтэй” гавьяат гэдэг нэр хайрласан бол Д.Болдод ч мөн “живх”-тэй соёрхолт нэр өгч байна.
Тийм сайн дуулдаггүй чадал муутай хоолойтой ч стиль имидж шинэлэг санаа сайхан ая дангаар өдий зэрэгтэй явааг хэлэх хүн ч бий. Өөрөө ч түүнийгээ мэдэрч сайтуудад өгсөн ярилцлагаа хаалттай сэтгэгдэлтэй явуулж байх жишээтэй. Майкл Жэксон, Фрэнк Синатра, Бионсе, гэх зэрэг алдарт дуучдад эх нутаг нь гавьяат дуучин, төрийн соёрхолт гэх зэрэг шагнал өгөөгүй. Угаасаа өгдөггүй. Ард түмэн нь өөрсдөө үнэлж, фэнүүдийнхээ алга ташилтаар урам орж юунаас ч илүү том шагнал авсан мэт байдаг биз. Дуучид, урлагийнханд өнгө үзэмжээрээ шагнал олгож, шагналаар зиндаа тогтоодог төрд ч буруу бий. Социлизмын үед олгож байсан шагналаа одоог хүртэл өгч, цоллож байгаа нь, үнэн хэрэг дээрээ хэн томчуудтай ойр шадар байдгийг илэрхийлэх нэг тодотгол болж үргэлжилж байна.
У.Болортуяа
Д.Болдын “Монгол поп” урсгалд “төрийн соёрхолт” өгсөнд дургүйцсэн зарим хүмүүсийн сэтгэгдлээс
bold bishee elbeg deeliin hiij bgaa ajil bhgvi yu odoo bold vnegvi uchnuun duulj ugunu shvvdee elbeg deeliiin hvvhdiin tursun uduruur hvrtel duulna shvvdee kkk
November 28 at 5:37pm · Like
boahhh bold turin soyrholt boltsimu , arai l ahdah bishuu
November 28 at 8:38pm · Lik
bold shagnal avchee. delhii ergeseer l b.n..
Tuesday at 8:28pm · Like
arai bishee.. ugaasaa hen ch bodson tim bizdee
Tuesday at 9:04pm · Like
avsan ni avsan. ugsun ni ugsun l bdag yum bgaaz. ugaasaa hun sonsood uuhain tas ZUV gej hen ch helehgui utgagui yum. nas zaluu hun avah tsag ireh l bsan... ert oroi l gej bga bh
Tuesday at 9:06pm · Like
Зочин 203.91.118.99
2011/11/30 at 13:41
Гавяатыг үнэ цэнэгүй болгоод хаясан одоо Төрийн соёрхолт хог дээр гарлаа даа. Монголын төрөөс шагнал аваад одоо хэрэг алга
Зочин 203.194.118.121
2011/11/30 at 14:07
Төрийн ордон баарны хэмжээнд оччихлоо доо.
Зочин 182.160.0.202
2011/11/30 at 14:19
манайхан юм хийж бүтээсэн хирээрээ хандив тусламж үзүүлдэггүй шүүдээ энэ хүнийг хандив өгч байхыг мэдэхгүйн байна ер нь энэ хүн гэлтгүй соел урлагын нэр алдартай хүмүүс тиймэрхүү зүйлд суралцах хэрэгтэй дан ганц холливүдыг дуурайж хэдэн төгрөг хүмүүсээс салгаж байхаар тэдний хийдэг үйлдэл буюу өвчиндөө нэгэнт баригдаад шаналж байгаа хүмүүст очиж сэтгэлийн дэм туслалцаа үзүүлж байх хэрэгтэй
Зочин 202.9.44.166
2011/11/30 at 14:45
Болд хөдөмөрч,шинийг эрэлхийлдэг залуу. Төрийн соёрхолын оронд шинэ урсгал гаргасан гэдгээрээ “шинийг санаачлагч ” цол тэмдгээр шагнасан нь дээр байж.
Зочин 202.179.20.213
2011/11/30 at 18:08
ogch bgaa avch bgaa 2 ichhed yadag bnaa. altan ueiin sainan sainan hiidgee hiij buteedgee buteesen humuusiig haraad ichidgyu ee.
Зочин 49.0.147.140
2011/11/30 at 21:50
nutsgen tseejeeree turiin soyorholt avaad ain, kkkkk.\teneg humuus ni shuud utgaar ni oilgoj tenegtene dee\ unendee utgagui l uildel. yagaad BOLDIIG HUDULMURCH gd bgaan MYANGANBAYARIIN MUNGIIG UGAAJ bgaa HUURHII AMITAN. SHINE URSGAL gej nerleed uusgechihdeg ovoo gar uu? CHAMAIG HEDEN TENEG HUUHNUUD L SONSDOG BH. UUNIIG BUHIMDAAD BICHIHLEE. UUCHLAARAI BOLDOO…
Зочин 202.126.91.246
2011/11/30 at 23:11
shagnal buhen hanshtai bdag gdg unen yum bn mungutei hen ch avch bolno.
Зочин 182.160.58.23
2011/12/01 at 16:47
тэнэг ерөнхийлөгч тэнэг л байдаг юм байна даа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ