АМГ-ын хэлтсийн дарга Н.Чинбаатар нарт холбогдох хэргийг сэргээжээ
Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар нарт холбогдох хэргийг дахин сэргээжээ. Иймд түүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар нь “Өсөх зоос” ХХК-д Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтыг тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар шалгагдаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ