Төрийн байгууллагын вэб сайтууд нэг стандартыг мөрдөнө

img

  Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурлаар “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага”MNS:2011 стандартыг шинээр баталлаа. Төрийн байгууллагуудын засаглалын ил тод байдал, иргэд олон түмнийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран тасралтгүй хангаж байх чухал үүргийг гүйцэтгэхэд тухайн байгууллагын вэб сайтньмэдээлэл, технологийн эрчимтэй хөгжлийн өнөө үед чухал хэрэгсэл болсон байна. Гэтэл Монгол Улсын төрийн байгууллагуудын ихэнх вэбсайтууд янз бүрийн хувийн вэб хөгжүүлэгч байгууллагуудаар хийгдсэн байдаг. Тэдгээр вэб сайтууд өөр өөр програм хангамж ашигласан, өөр өөр браузэр дээр туршигдсан, өөр өөр вэб сервэр дээр байрласан зэрэг бэрхшээлүүд тулгарч байна.  Гадаад орнуудын туршлагаас үзэхэд төрийн байгууллагуудын дагаж мөрдөх нэгдсэн стандарт батлаж, түүний үндсэн дээр иргэдэд мэдээллийг тэгш, хүртээмжтэй, нэгдсэн стандартаар хүргэж чадсан байна. Иймд олон улсын болон гадаад орны стандартчиллынбайгууллагаас гаргасан стандартыг үндэслэн энэхүү стандартыг Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор боловсруулав. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагууд энэ стандартын үйлчлэлийн хүрээнд хамаарна. Энэхүү стандарт нь төрийн байгууллагуудын вэб сайтны үндсэн агуулга, дизайн, хэрэглэхэд тухтай байдал зэрэгт тавигдах үндсэн шаардлага болон зөвлөмжийг агуулсан бөгөөд вэб сайт шинээр хөгжүүлэх, засаж сайжруулахдаа дагаж мөрдөх стандарт болох болно.  Олон улсын жишигт нийцсэн вэб сайтын стандартыг баримталснаар төрийн байгууллагуудын талаарх мэдээлэл болон тэдний үйл ажиллагааны талаарх мэдээллээр бүх иргэд ижил тэгш байдлаар хангагдах боломжийг бүрдүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ төрийн нагналд бас нас заасан болчихоо юу яасан их атаа жөтөө вэ хийдэг хүн ховор хэлдэг шүүмжилдэг нь их болжээ Эрдэнэтд даргаар очиж 2 жил орчим болоод Ганзориг төрийн шагнал авч болдог хар нялхаасаа урлагт зүтгэсэн энэ залуу авч болдогүй хэрэг үү
2011-12-02