“Freezone”-ийнхон “Хайрын мод” бүтээнэ
Анх 1998 онд байгуулагдснаас хойш 15 жил болж буй “Freezone” хамтлаг “Хотын хэмнэл” тоглолтоо энэ сарын 07-нд “UB palace”-ын концертын их танхимд хийх гэж байна.
Тус хамтлагийнхан тоглолтынхоо тодорхой орлого болон залуусын хандивын хөдөлгөөнөөр үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон "Хайрын мод"-ыг бүтээхээр болжээ. Ингэхдээ “Эрдэнэзуу” хийдийн мөнгөн модны жижиг загварыг монголын шилдэг төмрийн дархчуулаар урлуулж байрлуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээхээр төлөвлөөд байгаа аж.
Олон улс оронд хайрын мод байдаг. Зарим оронд цоожин дээр хайртай хосуудын сэтгэлийг үгийг сийлэн тамгалдаг. Аажимдаа ийм жижиг үйлчилгээ ч нээгдэх байх гэж “Freezone” хамтлагийнхан найдаж байгаа гэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ