
Азербайжан улсын нийслэл Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан болж байгаа бөгөөд энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ. Уг хуралдаанаар өчигдөр “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдсан бол өнөөдөр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” мөн санал нэгтэйгээр батлагдлаа. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлсэн байна.
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад ийнхүү манай улсын 6 дахь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө нь Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй бүртгэгдсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ