Элсэн тасархай, Хөгнө-хан ууланд хяналт шалгалт хийжээ

img

УТХГН-ийн  Хамгаалалтын захиргаадын мэдээллийг хүргэе.

Богдхан уулын УТХГ: Богдхан уулын дархан цаазат газрын ойн бүсээс хууль бусаар мод бэлтгэх, мөчир, гишүү зөөвөрлөх, худалдах зөрчлийг таслан зогсоох, илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага ногдуулах ажлууд үргэлжиллээ. Мөн хуваарийн дагуу болон төлөвлөгөөт бус эргүүл шалгалт хийж байна.

Говийн их ДЦГ “А”: Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн хоёр хүн төрийн албаны тангараг өргөлөө.

Дорнод Монголын УТХГ: “Зэрлэг амьтны хууль бус худалдаа, хулгайн антай тэмцэх хамтарсан баг”-ийн ажлын төлөвлөгөөний дагуу 2011 оны 11 дүгээр сарын 23-27 хүртэл Яхь нуур, Угтамын БНГ, болон Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан сумдад хяналт шалгалт хийв.

Увс нуурын УТХГ: Байгаль хамгаалагчдын хийсэн судалгааны жилийн мэдээллийг авч “Биосан” програмд орууллаа. Мэдээллийн баазаа арвижуулах ажлыг мэргэжилтэн Б.Буянцог хийж байна.

Хөвсгөлийн УТХГ: Цагаан загасны гурван жилийн хориог энэ жил цуцалсан шийдвэрийг Цагааннуур сумын ИТХ-аас гаргалаа. Иймд энэ жилээс эхлэн цагаан загасыг хүнсний зориулалтаар ашиглахаар болсон байна.

Хар-Ус нуурын УТХГ: Хар-Ус нуурын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 2011 оны 11-р сарын 20-25 хүртэл 5 хоногийн хугацаатай Хар-Ус, Хар нуурын чиглэлд хяналт шалгалт хийв.

Тарвагатайн нуруу БЦГ: Mэдээллийн төвөө тохижуулж, мэдээллийн сангаа каталогижууллаа.

Онон балжийн БЦГ: Хэнтий аймгийн Дадал сумын ойн нөхөрлөлүүдийн менежмент төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор ой ашиглалт, ойн цэвэрлэгээний сургалт зохион байгууллаа. FAO олон улсын төслийн багаас 2011.11.21-нд зохион байгуулсан тус сургалтад Дадал суманд ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 нөхөрлөл оролцлоо.

Тужийн нарсны БЦГ: Тужийн нарсны таримал нарсан ойд явуулсан экологийн судалгааны материал боловсруулалт хийж, тайланг боловсруулж дуусгав. Судалгааны ажлын үр дүнг илтгэсэн ханын үзүүлэн самбар хоёр ширхгийг бэлтгэн, хамгаалалтын захиргааны  мэдээллийн танхимд байрлуулав.

Хөгнө Тарнын БЦГ: Цас орж, цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан Их монгол, Элсэн тасархай, Хөгнө-хан уулаар хяналт шалгалт хийв. Мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран хийсэн энэ шалгалтаар гарсан зөрчилгүй байна.

Дарьгангын БЦГ: Үнэт цаасны тооллого явууллаа. Тусгай хамгаалалттай газарт байдаг 40 өрхөд хууль сурталчиллаа.

Мөнххайрханы БЦГ: Хамгаалалтын захиргааны ажиллагсад Сэнхэрийн гол дагуу загасны судалгаа хийж, өвлийн улиралд байршдаг цэгийг тогтоов. Тухайн цэгт байгаль хамгаалагчид хяналтыг тогтмолжууллаа.

Орхоны хөндийн БЦГ: 2011 оны 11 дүгээр сарын 17-нд НҮБ-ын ТХГН-ийн сүлжээг бэхжүүлэх нь төслийн багтай хамтран ОХБЦГ-ын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад цогцолборт газрын 6 сумын Засаг дарга, аймгийн БОАЖГ-ын дарга нарыг хамруулсан 33 хүн оролцлоо. Уулзалтын үр дүнд Менежментийн зөвлөл байгуулав.

Их Богд уулын БЦГ: “Агаарын бохирдлын эх үүсвэрүүдийн улсын нэгдсэн тооллого”-ын бүрэлдэхүүнд ажиллав. Сумынхаа Улсын тусгай хамгаалалттай газрын “Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө”-г хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж дуусгаад сумын ИТ-аар оруулан батлуулсан байна.

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ