Ирэх жилээс хэрэгжих хөрөнгө оруулалтын бодлогыг танилцуулав

img

Монгол Улсын 2014 оны улсын төсвийн тухай хууль өнгөрөгч сарын 15-нд батлагдсан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл хангах” уулзалт семинарыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас зохион байгуулав. Уулзалтаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилтийн талаар яамдын хөрөнгө оруулалтын хэлтсийнхэнд танилцуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, концессын тусламжийн бодлого, хэрэгжилтийн талаар холбогдох мэргэжилтнүүд нь илтгэл тавьсан юм. Мөн шинэ “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн танилцуулга, Хөгжлийн банк болон бондын санхүүжилтийн талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

6

Төсвийн хөрөнгө оруулалтын 81 хувь барилга байгууламжид зарцуулагдана

7

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалтын 81.4 хувь буюу 930.3 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 3.9 хувь буюу 44.7 төгрөгийг их засварын ажилд, 10.3 хувь буюу 117.8 төгрөгийг тоног төхөөрөмж техник хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ. Мөн 3.7 хувь буюу 42.9 тэрбум төгрөгийг дараа онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахад зориулахаар төлөвлөж баталсан байна.

6

Хөрөнгө оруулалтыг салбараар нь ангилбал 2014 оны нийт хөрөнгө оруулалтын 36.96 хувийг дэд бүтцийн салбарт, 27.43 хувийг боловсрол соёл эрүүл мэнд хүний хөгжлийн салбарт, 6.36 хувийг хөдөлмөр эрхлэлт хөдөө аж ахуй хөгжлийн салбарт, 29.26 хувийг бусад салбарт зарцуулахаар болжээ. Үүнээс шинээр эхэлж буй ажлаас дурдвал 16 аймгийн 16 суманд 80 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Сумын төсвийн шинэчлэл төсөл хэрэгжих юм байна. Энэ төслийг аль суманд хэрэгжүүлбэл оновчтой эсэхийг БХБЯ шийдэх аж. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын онцлог нь салбарын яамдтай хэлэлцэн тэргүүлэх чиглэлийн ач холбогдлоор нь төсөл хөтөлбөрийн арга хэмжээг эрэмблэн тусгажээ. Мөн боловсрол эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх зарчим баримтлаж, дэд бүтцийн томоохон бүтээн байгууллатын төслийг төсвийн бус эх үүсвэрээр шийдвэрлэх чиглэлийг үргэлжлүүлэх зэрэг зүйлсийг тусгасан байна.

6

2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүрэх үр дүнг сонирхвол 69 цэцэрлэг, 49 сургууль, 28 дотуур байр, 30 эмнэлэг, 27 соёлын төв, 683.1 км хатуу хучилттай зам, 5 цэвэрлэх байгууламж, 1032 урт метр төмөр бетон гүүр байгуулах аж.

5

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хэмжээ буурч байна

6

Манай улсад бүтээн байгуулалтын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжаар хийсээр ирсэн. 1991 оноос эхлэн 2012 оны хооронд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын тусламж авсны 55 хувь нь хөнгөлөлттэй зээл, 45 хувийг буцалтгүй тусламж эзэлж байгаа аж. Үүний 69 хувь нь хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн чиглэлд зарцуулагдсан байна. Хөнгөлөлттэй зээл тусламжийн 70 хувийг Азийн хөгжлийн банк, Хятад, Япон зэрэг орон, буцалтгүй тусламжийг дээрх орнуудаас гадна Дэлхийн банк, Солонгос улс олгож иржээ.

6

2011 оноос манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор бага орлоготойгоос бага дунд орлоготойд шилжсэний улмаас буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл багасан, арилжааны зээл нэмэгдэн орж иржээ. Арилжааны зээлийн давуу тал нь төсвөөр санхүүжүүлж чадахгүй томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой хэдий ч хөнгөлөлттэй зээлийг бодвол хүү өндөртэй байдаг аж. Цаашдаа гадаад улс орнуудаас манайд хөнгөлөлттэй зээлийн тусламж үзүүлэх санал их байгаа ч ДНБ-ийн 40 хувиас зээл тусламж хэтрэхгүй байх ёстой. Энэ хэмжээндээ 2013 оны байдлаар тулсан байгаа тул цаашид нэмж зээл авах боломжгүй болжээ. Гэтэл Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэгт зайлшгүй томоохон хөрөнгө оруулалт шаардалагатай ч одоогийн байдлаар хэрэгжүүлэх боломжгүй байгаа ЭЗХЯ-ынхан ярьж байв.

5

Концессын хөрөнгө оруулалтаар 2 төсөл хэрэгжиж эхэлжээ

6

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бас нэгэн боломж нь төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын хөрөнгө оруулалт юм. Тодруулбал, төр бүх бүтээн байгуулалтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж чадахгүй байдалд хүрсэн. Иймээс удаан хугацааны гэрээ байгуулж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэн, харин хувийн хэвшил нь тухайн үйлчилгээг үзүүлснээр оруулсан хөрөнгө оруулалтаа Засгийн газар, эцсийн хэрэглэгч зэргээс нөхөх явдал юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь хувийн хэвшлийнхэн улсын төсөв хөрөнгөөр чанартай чанаргүй бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлж, хүлээлгэж өгдөг байсан. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн давуу тал нь нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц чанартай, үнэд нийцсэн үйлчилгээгээр хангах, Засгийн газар өрийн асуудлаас зайлсхийх, улсын төсөвт үзүүлэх ачаалал буурах зэрэг боломж бүрдэх юм байна. Манай улсын хувьд 2010 онд “Концессын тухай” хуультай болжээ.

5

Одоогийн байдлаар концессын гэрээгээр 2 төсөл хэрэгжиж буй аж. Үүнд, Нарийн сухайт- Шивээ хүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл хэрэгжиж буй юм байна. Барих, ашиглах, шилжүүлэх зарчмаар 109 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг 17 жилийн туршид хэрэгжүүлэх гэрээтэй аж. Мөн Могойн голын дулааны цахилгаан станцын төсөл багтжээ. Уг төслийг барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр 22 жилийн гэрээ байгуулан ажиллаж байна. Харин цаашид энэ төрлийн гэрээгээр Дулааны V цахилгаан станцын, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замын, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замын, Туул сонгино усны нөөцийн цогцолбор зэрэг төслийг хэрэгжүүлэхээр судлаж буй аж.

6

Хэдийгээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх 100 орчим төслийн санал ирсэн ч энэ нь концессын хөрөнгө оруулалтын шаардлагад нийцэхгүй байгаа талаар ЭЗХЯ-ныхан ярьж байв.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ih hergtei yum bicsen bna yag sonirxoj bsan sediw bna bayrlla
2013-12-07