А.Дөлгөөн: Сайтуудад бичээд байгаа шиг дандаа “боевик”-дож яваагүй

img

-Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “UBS music awards 2013 хөгжмийн наадмаас “Шилдэг имиж бүрдүүлэлт” шагналыг хүртсэнд баяр хүргье. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье. Миний “20 нас” уран бүтээл маань их хөгжилтэй гоё дуу болсон. Гэхдээ энэ дуугаараа шагнал хүртэнэ гэж бодоогүй. Надад гэнэтийн бэлэг байлаа.

Хүн бүр л 20 насын тойрч биш дайрч өнгөрдөг. Энэ утгаараа  хүн бүр энэ дууг сонсож байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл саяхан “Шинэ жил” гэдэг дуугаа гаргалаа. Энэ дуу маань саяхнаас олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Удахгүй дүрсжүүлэх ажилдаа орно. ийн дуу гаргахаар ажиллаж байна. “Шинэ жил” нэртэй шинэ дууны маань онцлог нь үглэх хэсэг нь харьцангуй бага, уянгын хэсэг нь нэлээд их бүтээл болсон.

6

-А.Дөлгөөн 20 настай юм уу?

-Үгүй. Би 1991 оных. Одоо 22 настай.

7

-Дууныхаа үгийг өөрөө бичдэг үү?

-20 нас дууны санааг би гаргаж, үгийг нь Цэцээ ахаар бичүүлсэн. Өөрөө яагаад бичээгүй юм гэхээр Солонгост олон жил болсон болохоор Монгол үгийн баялаг ховордоод чадахгүй юм билээ. Цаашид дууныхаа үгийг өөрөө бичнэ гэсэн бодолтой байгаа. Дууны үг бичихийн тулд суралцах зүйл их байна. Ядаж л эх хэлээ илүү сайн сурах хэрэгтэй байгаа. Хэдийгээр би надад гоё гоё санаа орж ирж байгаа ч, монголоор сайн бичиж чаддаггүй. Амарыг нь бодож, солонгосоор бичлээ гэхэд түүнийгээ эргүүлэн монголоор орчуулах шаардлага гарна. Магадгүй миний орчуулсан орчуулга маань миний санааг гаргаж ирж чадахгүй бол төвөгтэй шүү дээ.

6

-Солонгост хэдэн жил болсон бэ. Хүүхэд насныхаа дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач?

-Солонгост 10 жил амьдарсан. Анх 11 настай байхдаа очсон. Миний хүүхэд нас бусад хүүхдийн адил хөгжилтэй, гэрэл гэгээтэй дурсамж дүүрэн өнгөрсөн. Одоо болоход нэлээд нэлээд дэггүй жаал байсан санагддаг. Зун нь эмээ, өвөөтэйгөө Шарга морьтын зусланд амардаг байлаа.

6

-Солонгост байхдаа хүүхдүүдэд дээрлэхүүлдэг байсан гэж хэвлэлд ярьсан байсан?

-Надаас ярилцлага авсан зарим хэвлэлүүд энэ талаар хэтэрхий дэвэргэж бичсэн байна лээ. Хүний газар “хэлгүй хүн хөлгүй гэдэг” шиг хэл мэдэхгүй байхад солонгос хүүхдүүдтэй үйл ойлголцож, асуудал үүсэх тохиолдол байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хэлтэй болж, түүнийхээ хэрээр солонгос хүүхдүүдтэй найзлаж, нөхөрлөсөн. Түүнээс биш зарим сайтуудад бичээд байгаа шиг дандаа “боевик”-дож яваагүй.

7

-Та хэр олон найзтай вэ. Таны бодлоор нөхөрлөлийн үнэ цэнэ хаана оршдог вэ?

-Надад олон найз бий. Сонирхолтой нь тэдний дийлэнх нь эрэгтэй. Магадгүй би өөрөө жаахан эршүүд зан чанартай учраас эрэгтэй хүмүүстэй илүү ойлголцдог байх. Миний бодлоор хүний амьдралын гол гол утга учруудын нэг бол яах аргагүй найзууд юм. Хүмүүс энэ орчлонд ирэхдээ асар их сорилтон дунд ирдэг шүү дээ. Найзуудынхаа дэргэд хамгийн чөлөөтэй байж, жаргах зовох, задрах залхах мөчүүдэд өнөө хэдэн найз нар л хажууд байж байдаг.Тиймээс найз бол амьдралыг хамт туулаад ирээ гээд бурхнаас явуулсан элч юм уу.

6

-Сайхан хариулт байна. Өөрийн чинь дуу хоолой Солонгосын алдарт дуучин Таша /Tasha/-г сонсдог, түүнээс үлгэр дууриалал авдаг гэж сонссон. Анзаарахад, өөрийн тань хоолой түүнийхтэй нэлээд төстэй юм билээ?

-Тиймээ. Бидний дуу хоолой үнэхээр төстэй. Би дэлхийн од репперыг сонсохоосоо илүү Таша /Tasha/-г г сонсдог. Түүний ээж солонгос, аав нь нигер.

Сурагч байхдаа хааяа найзуудтайгаа караокед орно. Тэгэхээр л тэд “Дөлгөөнөө Таша /Tasha/-гийн дууг дуулаач, чиний хоолой түүнтэй үнэхээр адилхан” гэдэгсэн. Тэгэхээр нь би онгироод л түүний дууг дуулдаг байлаа /инээв/. Тэгээд л түүний дууг сонссоор байгаад бүр сурчихсан байх. Түүний дуулалт, биеэ авч яваа байдал нь надад үнэхээр их таалагддаг.

7

-Түүнтэй уулзаж үзсэн үү?

-Уулзаагүй ээ. Надтай хамт “Univers best songst” орж байсан хүүхдүүд саяхан Солонгос яваад ирэхдээ түүнтэй уулзсан гэсэн. Тэд Таша /Tasha/-д “Тань шиг дуулдаг хүүхэд манай Монголд байдаг” гэсэн чинь “Тийм үү ямар гоё юм бэ” гээд  цоо шинэ цомгоо надад явуулсан байсан.

7

-Солонгосын шоу зах зээл, монголынхыг бодвол том. Тань шиг байгалиас заяасан авъяастай, мэс засал хийлгээгүй охин тэндэхийн шоу бизнест ороход төвөггүй юм шиг санагддаг. Янз бүрийн тэмцээн уралдаан, шалгаруулалтад орж байсан уу?

-Солонгост байхдаа би янз бүрийн шалгаруулалтад орж байгаагүй. Яагаад ч юм, би өөртөө итгэлгүй байсан. Тийм учраас эхний ээлжинд өөрийнхөө эх оронд очоод шалгаруулалтад орж үзье гэж бодсон. Өөрөөр хэлбэл, дуучин болох мөрөөдлөө эх орноосоо эхлүүлье. Дараа нь Солонгост, тэгээд Азид нэрээ гаргая гэж бодсон. Мөрөөдөл маань эхнээсээ биелж байгаад баяртай байгаа.

7

-Монгол охин солонгосын "BBde Girl" охидын хамтлагт дуулдаг. Түүний талаар сонсож байсан уу?

-Энэ мэдээллийг монголд ирээд сонссон. “Монгол гүнж” хэмээх хочтой Lyulin гэх тэр охиноор үнэхээр их бахархасан. Тэр над шиг монгол ээжтэй, солонгос аавтай гэж дуулдсан. Гэвч би K-pop урсгал сонирходоггүй болохоор хамтлагийнх нь талаар сайн мэдэхгүй байна.

7

-Монголд хэнтэйгээ амьдарч байгаа вэ?

-Аав, ээж, дүү гурав маань Солонгост байгаа. Харин би энд нагац ахынхаа гэр бүлийнхэнтэй амьдарч байгаа.

7

-Шивээс сонирходог гэсэн. Биедээ хэдэн шивээстэй вэ?

-Би зурах дуртай. Тиймээс шивээс хийх, шивээс хийлгэх дуртай. Одоо миний биенд гурван шивээс байгаа.

7

-Таны үсний засалт, стиль бусад дуучдаас их өвөрмөц санагддаг. Хаана засуулдаг вэ?

-Баярлалаа. Хүүхэд залууст миний үс засалт, өнгө сонин содон санагддаг юм шиг байна лээ. Би үсний имиджээ Live gain салоны хамт олонд даатгадаг. Тэд үнэхээр мундаг. Ямар ч үсийг “ванлий” болгоно шүү дээ.

6

-Харин арьс, гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Бусад хүмүүс шиг долоо хоног бүр гоо сайхны салонд ороод байдаггүй. Дотроосоо эрүүл хоол, хүнс хэрэглэдэг. Мөн нүүрээ унтахын өмнө сайн цэвэрлэж байгаад унтдаг. Өөр зүйл гоо сайхандаа хэрэглэдэггүй.

6

-Багаасаа ийм эршүүд байсан уу?

-Үгүй. Би багадаа туранхай, эмэгтэйлэг байсан. Харин 18 наснаасаа жин нэмээд эхэлсэн. Тэгээд л биеэ барьсан хувцас өмсөх дургүй болж, чөлөөтэй хувцас өмсдөг болсон. Ийм хувцас өмсөхөөр хөдөлгөөн маань хүртэл эршүүд болчихсон. Цаашдаа имижээ гоё болгож эмэгтэйлэг хувцас өмсөнө дөө. Нэг нууц задлахад, саяхнаас фитнессээр хичээллэж эхэлсэн. Тун удахгүй эмэгтэйлэг реппер А.Дөлгөөн болно.

6

-Хараалын үг хэрэглэдэг үү?

-Хааяа л. Гэхдээ хүмүүсийн хэлдэг хараалыг л хэлдэг. Харин архи тамхи хэрэглэдэггүй.

6

-Найз залуутай юу?

-Одоохондоо байхгүй.

6

-Болзоонд хэр явж байна?

-Болзоонд яваагүй удаж байна. Найз залуудаа хаягдснаас хойш болзоогүй. Би гаднаа ийм хээгүй харагддаг боловч, дотоод хүн маань их ичимхий. Надад хэн нэгэн залуу таалагддаг нь мэдээж. Гэхдээ түүнийгээ ил гаргаж хэлж чаддаггүй.

6

-Хуучин найз залуу чинь Монгол залуу байсан уу?

-Тиймээ. Гэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

6

-Ямар залуу таалагддаг вэ?

-Ухаантай, хээнцэр, өндөр нуруутай, онигор нүдтэй, мах шөл нь таарсан залуус хөөрхөн харагддаг.

-Удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн бэлтгэлээ хэр базаасан бэ. Захиалга ихтэй байна уу?

-Шинэ жилийн бэлтгэлээ бүрэн хангасан. Захиалга, үнэ ханшын асуудлыг манай продюсер мэднэ.

-Баярлалаа.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Батжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zulaa :
gargasan buh duug jine suraad bainga duuldag amjilt
2014-08-28
zochin:
yag l baigaagaaraa yariltslaga ugsun baina.iim l olnii tanil khumuus dutagdaad baidag.yariltslaga ugukhuuruu olond taalagdakh gej khudlaa yaridag.shudraga okhin baina.
2013-12-12
zaya:
zass ta nar oorsdiigoo l hicheegeech oorsdo tm shan amitad u tlll yst te1 manai mongolchuud neeree dandaa negnee hemlej merdeg
2013-12-11
aglyy :
duu manai xtuts d jujigchineer orvol or or udriin 5 000 tug ugie
2013-12-09
gomo zalu:
zailaa ter so ruugaa cham shig raper gej yu baidag yum teneg lagaa
2013-12-07
gaihamshigtai:
amjilt husee od boloh ireedui baina shuu.
2013-12-07
so d amd:
oo bas mongolooroo urgelj baharhaj mongolooroo baigaarai
2013-12-06
so d amidarch bailaa ah ni:
hoorhon ohin shuu amjilt gargaarai minii duu
2013-12-06
medrel muut dulguun :
bas tsarai muutai bagir huuhen ymaa bie bie bhgui tsarai tsarai bhgui
2013-12-06
irgen:
durdee itegtsen dongio yu guiyu? show dah uyedeel balairdhgui, huntei tawan ug solij chadahgui balairaad. yaaj bgn!?
2013-12-06
smile:
sonirholtoi sonsgolontoi duu bn
2013-12-06
huurhun shvv:
huuuurhun yumaa bi ch gsen uruu nileeed ershvvd taldaa kkkk
2013-12-06
zochin:
mongol ulsiin irgen bish bol zailtsgaa
2013-12-06
gggg:
goe shu amjilt
2013-12-06
odkoo:
huurhun duu bna shuu,
2013-12-06
аааааааааа:
уул нь давгүй яриатай юм. гэхдээ хип хоп гэхээрээ л нахалны байх албагүй. тиймээс бага зэрэг эвлэгхэн ярьдаг болох хэрэгтэй дээ. эмэгтэй хүн байна даа. заавал хип хопчид эрчүүд шиг заваараад яахав. эхний зургаас бусад нь гоё зураг байна. эхний зураг нь майли сэйрус шиг муухай байна.
2013-12-06
kkkkkkkk:
balai yum.hip hop bertei bolchuul yanaa.kk
2013-12-06