Нийслэлийн шүүх Ц.Туяагийн гомдлыг хэлэлцэнэ
Хамтран амьдрагчаа хардсанаас болж мэргэжил нэгт бүсгүйгээ 75 удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 2-нд гарсан билээ. Хүний амийг санаатайгаар хөнөөсөн гэх Ц.Туяад өнгөрсөн аравдугаар сард анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг оноосон юм.
Гэвч түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь Нийслэлийн шүүхэд давж заалдсан байна. Тиймээс түүний гомдлыг энэ сарын 10-нд Нийслэлийн шүүхэд дахин хэлэлцэхээр болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ