400 гаруй хүн хатуу хог хаягдал цэвэрлэжээ

img

Ховд аймгийн БОАЖГ   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд   Жаргалант сумтай хамтран бүх нийтийг хамруулсан хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Цэвэрлэгээнд 12 жилийн дунд 7 сургуулийн сурагчид, 11 цэцэрлэгийн ажилчид, 12 багаас тус бүр 10 иргэн, төрийн болон ТББ-уудаас 400 орчим хүн оролцож, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас 6 машин хатуу хог хаягдал цэвэрлэсэн байна. Мөн нийтийн цэвэрлэгээний үеэр аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс ажилгүй 20 иргэнийг өдрийн 6000 төгрөгийн хөлс олгож 1 өдөр ажиллуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ