“Амрыг эрье” уралдааны шилдэг зурагчид тодорлоо
Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг ард иргэдэд таниулах, тэдний ажил мэргэжлийн онцлогийг үнэн бодитоор хүргэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, Монголын гэрэл зургийн түүхийг цагдаагийн алба хаагчдын сэдэвт гэрэл зургаар баяжуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний гэрэл зургийн танхимтай хамтран “Амрыг эрье” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан.
sdf
Тэгвэл 40 хоногийн хугацаанд үргэлжилсэн тус уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдийг шагнах, уралдаанд ирсэн гэрэл зургууд болон цагдаагийн хувцас хэрэглэлийг дэлгэсэн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний түүхийн музейд боллоо.
fa
Уралдаанд 49 хүн цагдаагийн өдөр тутмын үүрэгт ажил, ар тал, ахуй амьдралыг тусган харуулсан, зохиомжит болон бодит олон төрлийн шинэ санаа, шийдэл агуулсан 200 гаруй зургийг ирүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Гэрэл зургийн агентлаг, хувь хүмүүсээс гадна Дорнод, Булган, Архангай, Орхон аймгийн гэрэл зурагчид оролцсон нь уралдаан өргөн хүрээтэй болсныг харууллаа.
sa
“Амрыг эрье” гэрэл зургийн уралдааны нэгдүгээр байрыг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагч н.Пүрэвдорж бодит үйл явдлын зургаар эзэллээ. Хоёр дугаар байранд “Гамма” агентлагийн зурагчин н.Давааням шалгарсан бол гуравдугаар байранд “Жи Монгол” гэрэл зургийн агентлагийн гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан тодорлоо. Харин тусгай байрыг чөлөөт уран бүтээлч В.Баттулга, н.Уугансүх нар өөрсдийн бүтээлээр эзэлж шагналын эздээр тодорсон юм.
as
Үндэсний түүхийн музейд энэ сарын 10-ныг хүртэл олонд нээлттэй байх дээрх үзэсгэлэнгээс гэрэл зургаас гадна Монголын цагдаагийн байгууллагын түүхэн дэх анхны арван тавны цагдаагийн хувцас хэрэглэлээс эхлээд орчин цагийн алба хаагчдын хувцас загвар, тусгай хэрэгсэлтэй танилцах боломжтой. Цагдаагийн алба хаагчийн шинэ хувцасны загвар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх ажлын хүрээнд “Цагдаагийн алба хаагчдын хувцасны загвар, материалыг сайжруулан шинэчлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 143 дугаар зарлигаар батлагдсан билээ. Цагдаагийн алба хаагчдын өмсөх шинэчлэгдсэн хувцсыг мөн энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм байна.
FAS
Мөн үзэсгэлэнд тавигдсан эдгээр бүтээлийг нийслэл, дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсүүдээр аялуулж алба хаагчид болон тухайн хэлтсүүдээр үйлчлүүлж байгаа иргэдэд сонирхуулах гэнэ.
AS
Б.Буд
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ