Н.Түвшинбаяр аваргаллаа

img

БНСУ-ын Чэжү аралд болсон олимпийн оноо цуглуулах жүдогийн  Гран при тэмцээний сүүлийн өдөр -100 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль, хүртэж аваргаа гэдгээ баталлаа. Тэрбээр эхний тойрогтоо хийлэн, хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Ким Жинуныг цэвэр ялж, улмаар хагас шигшээд Канадын бөх Рэйс Кайлыг мөн цэвэр ялсан юм.  Ийнхүү алтан медалийн төлөө Украины бөх Артем Блошенкотой барилдаж ялснаар тэргүүн байрын медалийн тавцанд зогссон.

Ийнхүү Олимпийн аварга маань Лондоны Олимпоос хойш гурав дахь олон улсын тэмцээндээ зодоглож, хоёр дахь медалиа хүртэж байна.

БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон “Гран при” тэмцээнд эх орноо төлөөлөн 19 тамирчин оролцсон. Тэднээс тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ийн өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр манай жүдочид БНСУ-ын Чежүгийн “Гран при” тэмцээнээс хоёр алтан медальтай эх орондоо ирж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
nise mundag shuu. amjilt
2013-12-08
omogshil:
mundag yumaa daraagiin olimpoos yamarch hamaagui myadaal avaad bid bugdiihee tsusiig huurguj omogshiliig turuuleesei urag*
2013-12-08
mongol:
monxepdene byndmaa tvbshinbayp gex metiin xvmvvjil caitai xodolmopch mongoliin nepiig delxiid gapgaj delxiid tamgalagdaj bgaa zalyyc ta napaap bid baxapxaj bna az japgal xvcii
2013-12-07
bataa:
tuvshuu chi shy saikhan bna amijilt
2013-12-07
мэдээ:
танайд спортын мэдээ явуулсан авсан уу
2013-12-07