Ардчилсан хувьсгалын ойн барилдаан болно
Уламжлал болгон зохион байгуулагддаг барилдаануудын нэг болох Монгол улсад Ардчилсан Хувьсгал үүсч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 24 жилийн ойд зориулсан барилдаан маргааш 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Энэхүү барилдаанд Улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглоно. Хоёр жилийн өмнө С.Мөнхбат аварга үзүүрлэж, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж байсан бол өнгөрсөн жил аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүлж байсан билээ. Түрүүлсэн бөх 850 мянга, үзүүр бөх 750 мянган төгрөгийн бай шагнал хүртэж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ