Э.Амарбат хутга мэсний шархтай Цэргийн госпитальд хүргэгдэн иржээ

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан Э.Амарбат бусдад хутгалуулсан гэдгээ нууцалж байгаа бололтой байна. Түүнтэй холбогдож хэрэг явдлыг тодруулахад “өнгөрөгч долоо хоногт найзтайгаа муудалцсаны улмаас хутгалуулсан” гэх мэдээллийг өөрөө няцаасан бөгөөд “огт тийм юм болоогүй. Би эрүүл саруул байна” гэсэн хариултыг өгч байсан.
Харин АТГ-аас тодруулахад Э.Амарбат ээлжийн амралтаа авсан. Хутгалуулсан гэх мэдээлэл байхгүй гэж байв. Мөн түүний өмгөөлөгч О.Баасанхүү "Ор үндэсгүй мэдээлэл байна. Хэн нэгэн зориуд ийм мэдээлэл цацаад байна" гэх тайлбарыг өгч байсан. Тэгвэл Э.Амарбат найздаа хутгалуулсан гэдэг нь үнэн юм байна. Тэрбээр одоо Цэргийн госпиталийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Э.Амарбат тус эмнэлэгт өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт ирэхдээ хутга мэсний олон шархтай, зодуулсан байдалтай ирсэн гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ