Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг Дээд шүүхэд хүргүүлжээ
Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт Улсын Дээд Шүүхэд шүүхэд шүүхийн харъяаллыг тогтоолгохоор хүргүүлжээ.
Ц.Мөнхбаяр нар нь өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Централ тауэр, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулж, улмаар Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны хашаан дотор буу, сум, гранат, зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хэрэглэн олон нийтэд айдас төрүүлхэд чиглэсэн нийтэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн билээ. Мөн 2012 оны 7-р сард иргэн М-ээс 67.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан нь Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад тогтоогдсон юм.
Тиймээс “Гал үндэстэн холбоо”- ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177-р зүйлийн 177.2, 149-р зүйлийн 149.3, 185-р зүйлийн 185.2,-т заасан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллыг тогтоолгохоор Улсын Дээд Шүүхэд хүргүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ