Үс засуубал нас уртасна

img

Аргын тооллын: 2011.12.2 Баасан гараг
Билгийн тооллын: 8. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 08.37-17.15
Үс засуулбал: Нас уртасна.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Бэлбэсний газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naad balai shariin shashnaa surtalchilahaa zogsoo, odoo naad mangar erguu yumand itgedeg hun gej bghui eeeeeeeeeeeeeeeeee
2011-12-02