Төрийн банкны элч тамирчин З.Цэцэгзул дэлхийн дээд амжилтын эзэн боллоо
Оюунлаг үйлсийг дэмжигч Төрийн банкны хамт олон Их Британи улсын нийслэл Лондон хотноо 2013.11.29 - 2013.12.02-ны хооронд зохион байгуулагдсан 22 дахь удаагийн “Ой тогтоолтын Дэлхийн Аварга” шалгаруулах тэмцээнд өөрсдийн дэмждэг баг, тамирчдыг амжилт ерөөн гаргаж өгч байсан нь саяхан.
6
Тэгвэл өнөөдөр тус банкны хамт олон болон мянга мянган харилцагчдынхаа итгэл найдварыг өвөрлөн явсан З.Цэцэгзул нь гялалзсан сайхан амжилттайгаар оролцож, Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсган 33 орны шилдэг 112 оюуны спортын тамирчидтай өрсөлдсөнөөс 1 мөнгөн медаль хүртэж, Олон Улсын мастер болох 3 болзлын 2-ыг биелүүлэн, дэлхийн дээд амжилтын эзэн болоод иржээ.
6
Төрийн банкны “Дүүхээ-2” тооцооны Ахлах теллер Б.Гэрэлзаяагийн бага охин З.Цэцэгзул нь 13 настай, “Шинэ-Үе” ерөнхий боловсролын сургуулийн онц сурлагатан бөгөөд Улсын болон дүүргийн математик, физикийн олимпиадад тогтмол амжилттай оролцдог тэргүүний сурагч, 2012 оны “Шилдэг 1000 сурагч” номонд орсон авъаслаг сурагчдын нэг юм. Энэхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13-18 нас хүртэл дунд насны төрөлд хамгийн отгон нь байснаараа бас онцлоготой юм.
6
Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд Монголын баг тамирчид бага, дунд, насанд хүрэгчид (ерөнхий) ангилалд авах ёстой нийт 90 медалийн 23-г хүртэж, багаараа Герман болон Швед улсын дараагаар 3-р байрт орсон юм. Мөн бага, дунд насанд өрсөлдсөн манай тамирчид дэлхийн нийт 4 дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор өнөөг хүртэл нийт 13 дэлхийн рекордыг эвдээд байна.
6
Төрийн банкны хувьд Монгол Улсынхаа алдар, нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, ирээдүйн алдартнуудыг төрүүлэх нэр хүндтэй уралдаан тэмцээнийг дэмжин ажилладаг бөгөөд саяхан болж өнгөрёөн оюунлаг хүүхэд, залуусын 2013 оны Рапид, Блиц, Бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжин ажилласан явдал нь өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулж байгаагийн нэгэн илрэл юм.
6
Төрийн банкны нийт хамт олон болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд байнга өргөж байдаг оюунлаг хүүхэд, залуусдаа талархлаа илэрхийлж, амжилт хүсье.
6
Оюунлаг Монгол түмний үрс дэлхийд нэрээ цуурайтуулж, тэднийг дэмжих уухайн түрлэг мөнхөд үргэлжлэх болтугай.
.
ОЮУНЛАГ ҮЙЛСИЙГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАНК
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ