Өнөөдөр туулай өдөр

img

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 02. Сугар гариг. Билгийн тооллын 08. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08.37 цагт мандан 17.15 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн. Газар хагалах, ус бүлгийн эх малтах, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад нас уртасна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ