Говийн нутгаар цасан шуурга шуурна

img

Энэ сарын 12, 15, 16-ны өдрүүдэд  баруун зүгийн нутгаар, 13, 17-нд ихэнх нутгаар, 14, 18, 20-нд нутгийн зүүн хэсгээр, цаашдаа сарын гурав дахь  10 хоногийн эхэн ба дунд үед нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байна. Энэ үеэр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говийн нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.

Агаарын температур 13-22-нд жиндүү хүйтэн байх нь. Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндий, Дархадын хотгороор өдөртөө 28-35, шөнөдөө 38-43 градус хүйтэн байна. Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар өдөртөө 24-31, шөнөдөө 33-38 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 16-23,  шөнөдөө 24-32 градус хүйтэн байх төлөвтэй. Харин гуравдугаар 10 хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 10 хоногийнхоо дунд үеэр хүйтний эрч дахин чангарна.

2 дугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх ч цас ахиу орох төлөвтэй байна.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ