“Зөрчлийг илрүүлье“ арга хэмжээ зохион байгуулжээ
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/548дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Зөрчлийг илрүүлье “ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
“Зөрчлийг илрүүлье“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 4 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж, хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал-1, биллярд-1, баар-79, ресторан-16, хүнсний дэлгүүр-23, караоке-56, нийт 186 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн-7, хориглосон цагт согтууруулах ундаагаар үйлчилсэн-11, нийт 18 зөрчлийг илрүүлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу 4.350.000 төгрөгийн торгууль ногдуулж хариуцлага тооцон ажилласан аж.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулсан Дако ХХК-ны Мишээл баар, BDBC инвест ХХК-ны Ану марал баар караоке, Блейкдаймонд ХХК-ны Соёмбо баар, МБР ХХК-ны Ocean баар, Хөлөг группын хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ