Дунд суудлын хуралдаан болно
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлоод байна. Хуралдаан Цэцийн хуралдааны танхимд 9.30 цагаас эхэлж, нээлттэй явагдана.
Уг хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглох зарчим болон Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтаар баталгаажсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ