
Турахыг хүссэн бүсгүйчүүдэд зөвлөхөд бохь зажилахыг санал болгож байна. Хоолны дараа бохь зажилах нь сайн гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Нью-Йоркийн Сиракузын их сургуулийн профессор Роберт Дойлоор ахлуулсан багийнхан хоол идсэний дараа 10 минутын турш тасралтгүй бохь зажлах нь амны хөндийг цэвэрлэж, шүд цоорохоос сэргийлдэг төдийгүй илүүдэл жингээсээ салах хялбар арга болохыг хэлж байна.
Эрдэмтэд үүнийг туршилтаар баталсан гэнэ. Бохь зажлах үед цусны эргэлт сайжирч, дааврын ялгаралт ихэсдэг аж. Хооллосны дараа уг дааврын ялгаралт их байх тусам цусанд өөх тос хуримтлагддаггүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ