“Тэнгэр өөд тэмүүлсэн таван өнгийн зохицол” өнөөдөр нээгдэнэ

img

 

Монгол улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулан хоёр орны уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн гаргах гэж байна. "Тэнгэр өөд тэмүүлсэн таван өнгийн зохицол" сэдэвт үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний музейд нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнд Солонгосын үндэсний хувцас, гоёл чимэглэл, гар урлалын таван зүйлийн гоёмсог өнгө, уян зөөлөн зах зураас, түүнчлэн буян хишиг, урт удаан наслахыг бэлгэдсэн төрөл бүрийн хатгамал, уран зангилаа зэрэг түүхийн явцад уламжлагдан ирсэн бүтээлүүд тавигдана.

Хоёр орны аль алинд байдаг соёлын адил зүйлсийг дахин нэг сануулах таатай боломжийг уг үзэсгэлэн олгоно гэдэгт үзэсгэлэнг зохион байгуулагчид найдаж байгаа аж.  Монголын Үндэсний Музей, Солонгосын соёлын өвийн сан хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн ирэх сарын 04-нийг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны уламжлалт хувцас, уран хатгамалын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх, түүнчлэн Солонгосын уран зангилааг монгол урчууд, сонирхогчдод зааж танилцуулах цуврал сургалт болох юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
энэ музей солонгосуудын халаасанд орсон юм биш үү? байн байн солонгосын үзэсгэлэнг гаргаад салахаа болилоо. бүүр саяхан зүүн хүннү гэсэн үзэгэлэнг нь гаргаад байсан.
2013-12-11